Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлэх графикт төлөвлөгөөний явцтай танилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Мега төслүүдийн хаврын бүтээн байгуулалт эхэлж байна. Тарифаас үүдэлтэй олон улсын эдийн засгийн хүндрэлийг сөрөн гарах арга хэмжээнүүдийн нэг нь энэхүү экспортын зам юм. Дөрвөн улиралтай орны хувьд бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, бага улс төржиж, их зүйлийг амжуулцгаая" гэлээ.
Засгийн газар "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын бүтээн байгуулалтыг зургадугаар сард, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг зургадугаар сарын 15-наас өмнө эхлүүлэхээр ажиллаж байна.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна