Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв

unen
3 цагийн өмнө

Монголчууд бид ХХ зууны дунд үе  хүртэл дэлхий нийтийн биш үндэсний шатраараа өөрсдийн дүрэм дэгээр цаггүй, бичиглэл тэмдэглэлгүй наадаж, хожсоноо “шүүсэн”, хожигдсоноо “шүүгдсэн” гэдэг байлаа.
Тэр үед бид шатар нүүх, тавих, өрөх гэж л ярилцдаг байснаа 1950-аад оноос шатар тоглох хэмээх шинэ үг, нэр томьёо, цаг хэрэглэх, бичиглэлт, тэмдэглэл хөтлөх болсон билээ. 
Товчхондоо бид монголчууд даян дэлхийн хөгжил, дэлхий нийтийн шатраас 150 гаруй жилээр хоцорч ХХ зууны хоёрдугаар хагасаас нийтийн шатрын дүрэм журам, цаг баримтлал, томьёот бичиглэл зэрэгт сурч, суралцаж эхэлсэн байдаг.
Монголд шатрын их өв уламжлал, үлгэр домог, оньсого таавар, ухаан хөгжөөх бодлого, уран сүйхээт нүүдэл /уран бэрийн нээлт, буурын соёоны сүлбэлт гэх зэрэг/-үүд цөөнгүй байх боловч эрт дээр үеэс л шатрыг тоглоом наадгай төдий үзээд орчин үеийнх шиг спорт, урлаг шинжлэх ухааны зэрэг хүргэн зохих ёсоор үнэлж байгаагүйтэй холбоотой болов уу.
Дээхнэ үеийн монголчууд шатрын нүүдлийг томьёолон тэмдэглэдэггүй байсан хэрнээ шатрын уран сүйхээт олон нүүдэл, хожлын цол гуншинт  төгсгөлүүдийг нүдлэн цээжилж, үеэс үед дамжуулан өв уламжилсаар ирсэн нь нэн сонирхолтой бөгөөд бахархалтай.
Шатарчдын олонх нь шатар Энэтхэгээс Төвөдөөр дамжин Монголд нэвтэрч нутагшсан байх гэдэг. Тэгтэл манай хүн ам, зонхилох хүмүүсийн дунд “Шатар Монголоос гаралтай” гэх ерөнхий ойлголт бас байдгийг дурдалтай.
Ямар боловч энэ талаар шинжлэх ухаанч судалгаа, дүгнэлт, археологийн нотолгоо хэрэгтэй байгаа юм. “Шатар өөрөө сурах бичиг” номыг зохион бүтээгч Ч.Хүрэлбаатар, Б.Түмэнжаргал нар “Гадаад дотоодын цөөнгүй эрдэмтэн судлаачид “Шатар болон оюуны хөлөгт бусад тоглоом эртний Монголд үүссэн” гэдэг дүгнэлт нь үнэн буюу үнэний үндэстэй юм” хэмээн дээрх номондоо бататган өгүүлжээ.
Уудам Ази  тив дэлхийн шатрын уугуул өлгий нутаг, эх орон нь гэж даян дэлхийд зарлагддаг боловч нийгэм, соёл, шинжлэх ухаан технологийн хөгжил, цаг хугацааны учир шалтгааны улмаар өөрөө өрнөдөөс ялимгүй хоцрогдож XIV зуунаас  шатар, шатрын хөгжил нь Араб, Персээр дамжин Европ тивд шилжин нутагшсан бололтой хэмээн хэлцдэг.
Шатрын анхны ном XVI зууны эхээр хэвлэгдэн гарч шатарчид тоглох дүрмэндээ зарчмын нэмэлт, өөрчлөлтүүд оруулж эхэлсэн гэдэг. Эдүгээ мөрдөгдөж буй дүрмийн нэмэлт, өөрчлөлт нь XIX зууны эцсээс буюу дэлхийн шатрын анхны аварга тодорсноос /1886 он/ хойших 140-өөд жилд үргэлжилсээр ХХI зуунтай, өнөөдөртэй учраад буй билээ.
XVIII зууны шилдэг шатарчдын нэг Франц улсын иргэн Ф. А. Филидор /1726-1795/ 1750-аад онд “Шатар тавих зарчим, аргууд” гэдэг ном бүтээн туурвиж, хэвлүүлсэн нь шатрын хөгжил, тархалтад онцгой нөлөөлсөн гэж үздэг байна.
Олон улсын шатрын анхны “цомт” тэмцээн 1851 онд Английн Лондон  хотод болсноос  хойш 35 жилийн дараа буюу 1886 онд зохион байгуулагдсан олон улсын шатрын тэмцээнд түрүүлсэн Герман улсын /чех гаралтай/ иргэн Вильгелм Стейниц дэлхийн шатрын аваргын анхны цомыг гардан авч, дэлхийн шатрын анхдагч аварга нь болжээ.
XIX зууны дунд үеэс ХХ зууны эхэн үеийн шилдэг шатарчдын тоонд А.Андерсен, П.Морф, Н.Стаунтон, Ф.Маршалл, Н.Гринфельд, Д.Яновский нарын зэрэг шатарчид багтжээ. Дэлхийн шилдэг шатарчид тэр үед цөөн, 20-оос хол давдаггүй байсаар ХХ зууны буюу 1900 онтой золгожээ. Өрнөдийнхөн XIX зууны сүүлчээс олон улсын шатрын тэмцээнд түрүүлсэн буюу гарамгай амжилт үзүүлсэн шатарчиндаа их мастер-/гроссмейстер/ цол өргөмжилдөг байжээ.
Шинэ ХХ зууны эхлэл 1914 оны эхээр Орос улсын Петербург хотод зохион байгуулагдсан олон улсын шатрын тэмцээнд гоц амжилттай оролцсон Э.Ласкер, Р.Кабланк, А.Алехин нарын таван шатарчинд Оросын II Николай хааны зарлигаар их мастер цол олгожээ. Харин ЗХУ-д их мастер цол 1927 онд батлагдсаны анхныхыг М.Ботвиник 1937 онд хүртэж байсныг нэмэлт болгоюу.
Дээр дурдсан хоёр зууны хоёр зууны зурвасхан үед М.Эйвэ, Р.Капабланк, Р.Файн, М.Чигорин, С.Решевский, М.Видмар, Д.Эванс, З.Терраш, А.Котов, В.Рагозин, М.Найдроф, Д.Бронштейн, М.Юдовин, Ф.Торре, Б.Мекинг, У.Саво нарын зэрэг шилдэг мастерууд тухайн цаг үеийн уралдаан тэмцээнүүдийн гол оролцогчид нь байв.
Дэлхийн шатрын олимп, олон улсын уралдаан, тэмцээнүүдээр улс орон, иргэд, хүмүүс, шатарчид бие биеэс харилцан суралцаж, оюун ухаан, авьяас билгээ хөгжүүлсээр  ирсэн нь сайшаалтай.
Дэлхийн шатрын аварга цол бий болгосноос хойших 140 жилд  35 эрэгтэй их мастерууд уг эрхэм дээд алдар цол хүртсэний таваас бусад нь европчууд байх аж.
Харин шинэ ХХ зуун, шинэ мянгантай зэрэгцээд дэлхийн шатрын эрэгтэй, эмэгтэй аваргууд БНХАУ, БНЭУ-аас тодрон гарч уугуул Ази тивийнхнээ баярлууллаа.
Энэ түүхэн баярт үйл явдал нь  шатрын өлгий нутаг Монгол Улсаас дэлхийн шатрын аварга тодрох хугацаа  ойртсоор байгаагийн сануулга дуу дохио юм. 
Өндөр чансаат Б.Мөнгөнтуул, Б.Гүндаваа тэргүүтэй шатарчдадаа амжилт хүсэж, Монгол Улс ойрын үед дэлхийн шатрын аваргаа угтан авах зөгнөлт ерөөл өргөе.

Т.Дашдэлэг
/МУҮГА, Идэвхтэн бичигч/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 32 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 3 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 21 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21