Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын католик шашны тэргүүн пап Францис 88 насандаа таалал төгссөн гэж Ватикан мэдэгдэв.
Пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод мэндэлжээ. Есүс Христийн нийгэмлэг буюу Иезуит бүлгийн санваартан, хожмоо Аргентины Иезуитуудын удирдагч байсан тэрбээр 2013 онд Ромын папаар сонгогдож, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтны тэргүүн болж байлаа. Тэрбээр Америк тивээс, тэр дундаа дэлхийн өмнөд хагасаас төрөн гарсан анхны Пап болсон билээ.
Ромын пап Францис өнгөрсөн оны есдүгээр сард манай улсад айлчилсан билээ. Тэрээр Зүүн Азийн бүсэд айлчилсан анхны пап лам болж байв.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна