​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ

unen
4 цагийн өмнө

Манай улсын экспорт 278 сая ам.долларт хүрч нэмэгдсэн эерэг үзүүлэлт эдийн засагт гарлаа. Үүний дүнд Монголбанкны валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн нь  он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хэдийгээр манай улсаас гадагш гаргадаг  гол түүхий эдийн  экспортын хэмжээ нэмэгдсэн сайн мэдээтэй ч зарим гадаад нөхцөл байдал, олон улсын тааварлашгүй нөхцөл байдал зэрэг цаашид эдийн засагт ямар эффект үзүүлэхийг  хэлж мэдэхгүй учраас цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа. 

Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд  Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтууд дээр байгаа түүхий эдүүдийг зөв эрэмбэлж, хугацаа алдалгүй  гаргахыг холбогдох газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Түүнчлэн  аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав.

 Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад даалгалаа. Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганц мод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна. 

Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буураад байна. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд ч сөргөөр нөлөөлөх болсон.  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ. Иймд Монгол Улсын нийт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнө байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлэх арга хэмжээ авахаар тогтоол гаргалаа.

Ингэхдээ хувийн төдийгүй  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”,  жижиг Тавантолгой ч бай гарч байгаа нүүрсний экспортын  биет хэмжээн дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өртгийг бууруулахын зэрэгцээ  төмөр зам дээр гартал уурхай дээрээс ачуулах, төмөр зам дээр гарснаас хойш төмөр замын өртгийг тодорхой хэмжээгээр буулгахыг нүүрсний болон тээврийн компаниудад тодорхой чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.  Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн долоо хоногт манай улсын гол түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдэж, энэ оны хамгийн өндөр түвшинд хүрсэн.  Энэ нь өнгөрсөн долоо хонгоос 40 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Үзүүлэлт эерэг гарахад Нарийн сухайтын бүлэг ордоос болон хувийн уурхайнуудаас хийгдсэн экспорт эерэг нөлөө үзүүллээ. Нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногт 1.9 сая тонноор нэмэгдлээ. Энэ нь Төв банкны валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Он гарснаас хойш  Монгол Улсын валютын нөөц  5.2 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сард хүрээгүй үзүүлэлт.

Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг сарын өмнө валютын нөөц чухал, нөөцийг эрсдэлгүй төвшинд хүргэх, нөөцөө хадгалах нь нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон. Үүний дагуу үр дүн эхнээсээ гарч байна” хэмээн тодотголоо. Түүнчлэн валютын ханш өссөөр байгаа нь цаашид нөөцийг бууруулах вий гэдэг болгоомжлолын тухайд салбарын сайд  “Төлбөрийн тэнцэл дээр биет хэмжээгээр экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ажил. Орж ирсэн валютын нөөцийг яаж менежемент хийх вэ,  хэдээр нь интервенц хийх вэ, хэдийг нь нөөцөд хадгалах вэ гэдэг нь төв банкны үүрэг хариуцлага байдаг. 

Тодорхой ханшийн түвшин онилох бодлогоо төв банк тайлбарлах нь оновчтой. Засгийн газрын зүгээс нөөцөө яаж нэмэгдүүлэх вэ, яаж тогтмолжуулж, хамгаалах вэ гэдэг дээр ажиллаж байна. Ажлын хэсэг ажилласнаар экспорт нэмэгдэж байна, төв банктай бодлогоо ойлголцож уялдуулснаар нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдсэн” гэдгийг  онцлов. Харин Евразийн хэлэлцээрийн тухайд  Оросын талаас шамдуулсан зүйлгүй. Бид өөрсдөө шамдуулсан.  Гэрээнд гарын  үсэг зурдагтаа тулаад ирэхээр өөрсдөө хойшоо суугаад зөрж давхиад байна. Гадаад худалдаа гэдэг бол хоёр урсгал. Экспорт, импорт юм шүү дээ. 20 жилийн өмнө эхлүүлсэн өнцөг бол Монгол Улсынхаа экспортыг хойд хөрш рүү нэмэгдүүлье. Малчны хотонд үнэгүйдээд байгаа малын арьс шир, ноосыг үнэ хүргэе гэх зорилтоор эхэлсэн. 

Сүүлийн жилүүдэд “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөтөлбөрийн үр дүнд зарим нэр төрлийн бараан дээр үйлдвэртэй болсон. Гэхдээ харилцан адилгүй байна.  Дотоодынхоо хэрэгцээний 50-аас дээш хувийг хангах тариа будаагаа тарьдаг, боловсруулдаг болчихлоо.  Өндөг нэг үеэ бодвол дотоодынхоо тодорхой хувийг хангах боломжтой болсон. Энэ хэсгээ хамгаалаад харин том зорилго хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдүүдээ экспортлох зорилтоо алдчихаж болохгүй. Энэ экспортоо явуулахын тулд Евразитай тодорхой хэмжээний үйлдвэрлэлээ түлхэх бодлогоосоо ухарч болохгүй. 

Хэлэлцээрийн төвшинд бүтээгдэхүүн нэг бүрээр нь зөвшилцөөд ойлголцоод ирсэн байна, үйлдвэрлэлээ хамгаалахаар болсон байна. Харин экспорт руу түлхэж явуулах энийгээ урт хугацаагаар хийсэн хэлэлцээрийн дүнд одоо зөвшөөрч байгаа дээр нь хийгээд авъя гэдэг л санаа. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тарифтай холбоотойгоор гадаад худалдааны нөхцөл байдал маш тодорхойгүй болж байгаа үед харин бид зөрөөд Евразийн түр хэлэлцээрт ороод авъя.  3-4 жил хийгээд үзье, болохгүй бол сунгахгүй байна биз. Гол нь экспортоо түлхэе гэдэг дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан, бодлого хамгаалаад явна гэдгийг тодотгов.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 8 минутын өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 12 минутын өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 минутын өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 3 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 4 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 4 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 4 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 4 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 4 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 4 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18