Шатар бол цахим спорт



"The MongolZ" багийн гишүүн Б.Мөнгөнтуул

Дэлхийн шатрын ертөнцөд Монгол Улсын нүүр царай болж байгаа Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул эдгээр өдрүүдэд ээлжит цуврал тэмцээндээ оролцож байна. Тэрбээр Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй "FIDE Women's Grand Prix" цувралын 2024-2025 оны улирлын тав дахь тэмцээнд оюунаа уралдуулж байгаа юм. Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байгаа тэмцээний эхний өдөр их мастер Б.Мөнгөнтуул гран-при тэмцээнд анх удаа оролцож байгаа Гүржийн Саломе Мелиаг хожсон. Энэ үзүүлэлтээрээ манай шатарчин Хятадын  Жу Жинер, Энэтхэгийн Дивия Дэшмух, Оросын Полина Шувалова нарын адил нэг оноотой болж тэмцээнээ бүтэн оноогоор эхлүүллээ. Б.Мөнгөнтуул гурван цувралд оролцохоос эхнийх болох Казахстаны Шымкентэд 9-10 дугаар байрыг эзэлсэн бол Монакод 1-3 дугаарт эрэмбэлэгдсэн юм. Их мастерын хувьд хоёр цувралын нийлбэр 121.67 оноогоор чансааны долоодугаарт жагсаж байна. Энэ удаагийн цувралд хэрхэн оролцохоос оноо хэрхэх нь шийдэгдэнэ. Пунагийн гран-при тэмцээн энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.
Их мастер Б.Мөнгөнтуултай хамаатай өөр нэг мэдээ цахим спорттой холбогдож байна. Түүний "The MongolZ" багийнхантай нэгдсэн нь шуугиан тарилаа. Учир юу гэвэл, цахим спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг болох “Esports World Cup 2025” энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмсэн нь цахим спорт болон шатар сонирхогчдын сонирхлыг ихэд татаад байгаа юм. Онлайнаар тоглох боломжтой шатрыг цахим спортын нэг төрөлд хамааруулан үзэж байна. 


Азийн шилдэг шатарчид Улаанбаатарт

Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-нд Улаанбаатар хотод  эхэлнэ. Тэмцээний оролцогчдыг сонгон шалгаруулах анхан шатны тэмцээнийг энэ сарын 7-9-нд Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгуулсан. Тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн олон улсын чансаагаараа эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай шатарчид оролцдог, Дэлхийн цомын тэмцээний эрх олгодгоороо онцлогтой төдийгүй Ази тивдээ элит тэмцээнд тооцогддог. Энэ бүсэд Монгол, Бруней, Камбож, БНХАУ-ын Тайвань, Хонконг болон Индонез, Япон, Лаос, Макао, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, БНСУ, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг улс багтдаг. БНХАУ дангаараа 3.5, Энэтхэг улс дангаараа 3.7 гэсэн бүс болдог ажээ. Монголын шатрын холбооныхон энэхүү нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо  хоёр удаагаа хүлээн авахаар болсон бөгөөд ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Монголын шатрын холбооноос мэдээлснээр энэ удаагийн тэмцээний нээлттэй 2000 хүртэлх ангилалд манай улсаас А.Эрхэмбаяр, Ц.Лхагвадорж, М.Батманлай, Д.Төгсбилгүүн, Т.Тодмөнх, Г.Агар, Б.Сайнбуян, Т.Идэржавхлан, Т.Түвшинтулга, АФМ Б.Цолмон, Л.Сумъяа нарын 20 гаруй тамирчин оролцоно.  Эмэгтэй 1800 хүртэлх ангилалд М.Цэлмэг, Б.Ану, эФДМ Ч.Нандинжигүүр, Н.Энхрийхэн, Ш.Уранзаяа, АОУМ Б.Уянгалянхуа, З.Наранзаяа, Т.Цэлмүүн, М.Хүслэнбаяр нарын 27 тамирчин оюунаа сорих юм. Ташрамд, тэмцээний нээлттэй болон эмэгтэй ангилал тус бүрд эхний 20 байрт чанарын үзүүлэлтээр хараахан шалгарч чадаагүй ч ижил оноотой гарсан шатарчдыг Монголын шатрын холбоо болон Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгээс үндсэн тэмцээнд чансааны босгогүй оролцох эрх олгохоор болсныг дуулгалаа.

 Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641 дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 3 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 11 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр