Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөөнөөс шаардлаа


“Монгол ялна” ард түмний хөдөлгөөнийхөн Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах шаардлагыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хүргүүлж байгаагаа танилцуулав.  Баянгол зочид буудлын өмнө цугласан тэд өмнө нь буюу 2016-2017 онд Х.Баттулгыг дэмжигчид байсан гэдгээ өөрсдөө хэлсэн юм. Тэд мэдээлэл хийхдээ “ Х.Баттулгыг дэмжиж явахдаа төмөр замыг нь, 20 мянгаар атар талх зарсныг нь, аж үйлдвэрийн парк гээд бүгдийг нь дэмжиж өмөөрч явсан. Өндөр дүнтэй төсөл, хөтөлбөр, лиценз бүр дээр энэ хүний нэр явдаг ч бид баримт нотолгоогүй гээд өмөөрдөггүй. Гэвч энэ удаад гарцаагүй юм гарч ирсэн. Сайд хүн 507 хуудас бүхий баримт гаргаж ирээд Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан нь нотлогдсон гэж гаргаж ирээд олонд үзүүллээ. Бид эргэлзэж эхэллээ. Одоо түүнийг дэмжих боломж алга, иймд Х.Баттулгаас Төгрөг нуураа ард түмэнд буцааж авах шаардлага хүргүүлж байна” гэв. Тэд дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Үүнд:

“1. Нэн даруй УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн саналаар татгалзаж хууль, хяналтын

байгууллагад шалгуулах

  1. “Төгрөг нуур"-ын ордыг зарсан 250 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар

875,000,000,000 /Найман зуун далан таван тэрбум төгрөг/-ийг нэхэмжилж буйг Үндэсний

баялгийн санд нөхөн төлж, баялагтаа эзэн монголчуудад өгөөжийг нь буцаан олгох

3. Монгол Улс, байгалийн баялгийнхаа эзэн болсон монгол хүн  бүрийг хохиролгүй болгож

"Төгрөг нуур"-ын ордын 34%-иас багагүй хувийг төр түмний мэдэлд өгч  "Баялгийн сангийн

тухай" хууль хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

4. Улс төрийн соёл, хувь хүний ёс зүйг үзүүлж, нийт Монголын ард түмнээс уучлалт гуйх.

Дээрх шаардлагыг нэн даруй биелүүлэхийг Халтмаагийн Баттулга танд итгэн саналаа өгч

байсан нийт иргэд, ард түмний өмнөөс шаардаж байна.

Шаардлагыг эс биелүүлбэл дээрх биелэх хүртэл нь тэмцлийн дараагийн хэлбэрүүдэд

шилжих болохыг мэдэгдье” гэжээ.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 10 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр