Товчхон


Сэлэм
Хонконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн боллоо. Аргентин, Макао, Монгол, БНХАУ-ын Тайвань, Хонконг болон Энэтхэг, Япон улсын сэлэмчид энэ удаагийн тэмцээнд оролцов. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсаны нэг нь хүнд сэлэмний В ангилалд ур чадвараа сорьсон Б.Даваасүрэн байв. Тэрбээр ангилалдаа мөнгөн медаль хүртэж, тэмцээний А ангилалд оролцсон Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарлаа.
 
Сүмо 

Мэргэжлийн сүмо бөхийн 63 дахь ёкозүна Асахифүжи буюу Исэгахама ояката “Алтангадас” одонгоор шагнууллаа. Шагнал гардуулах ёслолд их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи, дархан аварга Г.Өсөхбаяр нар оролцсон байна. Исэгахама ояката Монголоос төрсөн хоёр ёкозүна Харүмафүжи, Тэрүнофүжи нарын багш юм. Исэгахама ояката одоо 64 настай. 1981 оноос сүмогоор барилдаж, 1992 онд зодог тайлжээ.  

Жүдо 

Дэлхийн сургуулийн 15 хүртэлх насны сурагчдын спортын III их наадмын жүдо бөхийн барилдааны эхний өдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас охидын 52 кг-ын жинд хүч үзсэн О.Очгэрэл алтан медаль хүртлээ. Түүнчлэн охидоос  36 кг-ын жинд Ч.Сайнжаргал, 40 кг-д Г.Гоомарал, 44 кг-д Б.Буянбилэг, 52 кг-д О.Хонгор-Үжин  нар мөнгөн медаль зүүж энгэрээ мялаав. Энэ өдөр дэвжээнд гарсан тамирчдаас 44 кг-ын жинд Г.Цэлмүүн , 48 кг-д Ц.Гэгээн, хөвгүүдээс 55 кг-ын жинд Ж.Хишигтулга гуравдугаар байрт шалгарлаа.

Хөлбөмбөг 

Хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн U10 болон U13 насны ангиллын багууд Европ тивд энэ сард болох нэр хүндтэй арга хэмжээнд оролцохоор зэхэж байгааг МХБХ-ноос мэдээллээ. Тамирчид Герман улсад байрлах “Gert Engels” академийн тамирчидтай хамтран бэлтгэл сургуулилалт хийж, Европын мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулах боломж бүрдсэн байна. “Gert Engels” академи дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэдэг юм. 

Шайбтай хоккей 

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ. Тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, БНХАУ-ын Хонконгийн хоккейчид өрсөлдөх аж. Манай улсаас А.Мэргэн ахлах дасгалжуулагчаар удирдуулсан 21 тамирчин хилийн дээс алхахаар Чингэлтэй дүүргийн Спортын ордонд бэлтгэлээ хангаж байна. Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн амжилт, туршлагатай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06