Франц Алжираас Элчин сайдаа татлаа


Франц улс Алжирын консулын болон дипломат албаны 12 албан тушаалтныг хөөж, Алжир дахь Элчин сайдаа эргүүлэн татлаа.  Ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын албанаас “Харилцаа гэнэт муудсанд Алжирын эрх баригчид буруутай” гэж мэдэгджээ. 

Алжирын сөрөг хүчний идэвхтэн Амир Бухорсыг хулгайлсан хэрэгт холбоотой хэмээн сэрдэж ийм шийдвэр гаргажээ.  Амир Бухорс нь Алжирын Ерөнхийлөгч Абделмаджид Теббунийг шүүмжлэгч бөгөөд “ТикТок”-т нэг сая гаруй дагагчтай. Тэрбээр 2016 оноос Францад амьдарч, 2023 онд улс төрийн орогнол авсан.  Залилан мэхэлсэн, терроризмын хэрэгт буруутган олон улсад баривчлах тушаал гаргасан ч Францын тал шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. 

Францын эрх баригчид  колони байсан  улстайгаа урт удаан хугацаанд ээдрээтэй харилцаатай байсан.  Ерөнхийлөгч Макрон Баруун Сахарын маргаантай бүс нутгийн асуудлаар Алжирын эсрэг Мароккогийн байр суурийг дэмжсэнээр байдал улам бүр дорджээ. 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна 13 цагийн өмнө
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 16 цагийн өмнө
“Ногоон” амьдрал бүтээгчид 16 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 18 цагийн өмнө
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа Өчигдөр
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12