Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын татвараа огцом нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар худалдааны гол түншүүдтэйгээ харилцах харилцаа эрс өөрчлөгдсөн. Цагаан ордны тэргүүний үзэж байгаагаар худалдааны тэгш бус байдал нь Америкийн аж үйлдвэр, тэр дундаа батлан хамгаалах салбарыг доройтолд хүргэсэн. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Вашингтоны шийдвэр дэлхийн эдийн засагт ноцтой цохилт болсныг онцлоод шүүмжилсэн. Түүний хэлснээр, хэрэв тарифын асуудлыг хэлэлцээрээр шийдвэрлэх боломжгүй бол Европын холбоо хариу арга хэмжээ авахад бэлэн байна. Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Европ тарифын нэгдсэн шийдэлд хүрвэл Трамп дарамтанд орно” гэжээ. 

Ган, хөнгөн цагааны импортын 25 хувийн татвар нь Европын холбооны зарим улсад  нөлөөлжээ. Уг шаардлага нь худалдааны бодлогоо эргэн харж, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж буй зохицуулалтын тогтолцоог уян хатан болгоход чиглэжээ. Евростатын мэдээлснээр Европын холбоо АНУ-тай хийсэн худалдаанаас 155.8 тэрбум еврогийн ашиг хүртжээ. Брюсселийн шинжээчдийн тооцоолсноор Европын экспорт 26 тэрбум евро буюу АНУ-д хийсэн нийт барааны экспортын ойролцоогоор таван хувьд хүрсэн. Европын холбооны эрх баригчид 26 тэрбум еврогийн үнэ бүхий виски, завь, мотоцикль зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнд хориг тавьсан. 

АНУ өнгөрсөн жил 240 тэрбум ам.долларын үнэ бүхий найман сая орчим автомашин худалдан авснаас хамгийн том импортлогч нь Мексик, Өмнөд Солонгос, Япон, Канад, Герман байв. АНУ, Европын холбооны хоорондох худалдааны дайн 9.5 их наяд ам.долларын үнэ бүхий Атлантын далай дамнасан бизнест заналхийлж байна. Энэ нь зөвхөн татвараас үүдэлтэй шууд хохирол биш, харилцан хөрөнгө оруулалтын тухай юм. Зууван танхимд эрх мэдэл солигдсоноос хойш АНУ, Европын харилцаа зөвхөн худалдаанд ч бус олон салбарт мэдэгдэхүйц хөрсөн. 

Цагаан ордны засаг захиргаа энэ асуудлаарх Европын үзэл бодлыг үл харгалзан Украин дахь мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоох зорилготой байна. Түүнчлэн Цагаан ордны засаг захиргаа 2025 оны аравдугаар сарын 1-нээс Төрийн департаментын төсвийг бууруулахаар төлөвлөж байна. Хилийн чанад дахь АНУ-ын 10 орчим  Элчин сайдын яам, 17 консулын газрыг хаахыг санал болгожээ.  Эдгээр дипломат газар нь Африк, Европт үйл ажиллагаа явуулдаг тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн.  Цомхотголд зөвхөн Төрийн департамент төдийгүй, чиг үүргийг нь Гадаад хэргийн яаманд шилжүүлсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) ч хамаарна.

Цагаан ордны шахалт Брьюсселийг нягтруулах уу

Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэх олон улсын харилцааны конструктив онолоор  Трампын бодлого дотоодод тулгамдсан асуудлыг шийдэх эн тэргүүний зорилтоос шалтгаалжээ.  Бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд олон улсын хэд хэдэн байгууллагаас хэдийнэ гарах, НҮБ, НАТО-г орхих эсвэл оролцоогоо хунихаа сануулсан. 

Хэлэлцээрээс гарна гэдэг нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх цогц конвенцын хүрээнд гаргасан аливаа гэрээ, пакт, тохиролцоо болон бусад үүргийг хүлээхгүй, санхүүгийн тусламж үзүүлэхгүй гэсэн үг юм. Гэхдээ Парисын хэлэлцээр, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх цогц конвенц тодорхой ялгаатай.  Тэрбээр 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлээгүй НАТО-гийн орнуудад туслахгүй гэжээ. Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн статистикаас үзвэл 2023 онд НАТО-гийн нийт зардлын 68 хувийг АНУ дангаараа хариуцсан. Умард Атлантын эвсэл доторх харилцаа Цагаан ордны засаг захиргаанаас тавьсан шинэ шаардлагуудад өртлөө. Ийнхүү Европын холбоо, НАТО-гийн орнууд нэг талд Орос Украины дайн, нөгөө жигүүрт Трампын шахалт хоёрын дунд илүү нягтрах хандлага ажиглагдаж байна.  

Түүнчлэн ДЭМБ-аас санхүүгийн ачааллыг хуваалцан, гишүүн орнууд шударгаар эдийн засгийн хувь нэмэр оруулах шаардлага тавьж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт тусламж үзүүлэхээ зогсоохоо мэдэгдсэн. ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчнөөс бусад  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг хаах санал тавьсан. Бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд дайн байхгүй, зөвхөн төлбөртэй тусламж гэж байгааг сануулсан. “Америк нэгдүгээрт” үзлийн хүрээнд худалдаа, татвар, цагаачлал, гадаад харилцааны талаарх шийдвэр бүрийг америк гэр бүлийн ашиг сонирхлын үүднээс гаргахаа мэдэгдсэн.  

Ингэснээр АНУ-ын геостратегийн амбиц өөрчлөгдсөн. Цагаан ордон Европын аюулгүй байдлын гол баталгаа байхаа больж, Европын орнууд батлан хамгаалахаа өөрсдөө хариуцаж, төлөх ёстой. Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрэв НАТО-гийн орнууд төлбөр төлөхгүй бол бид тэднийг хамгаалахгүй”  хэмээн өнгөрсөн гуравдугаар сарын эхээр сэтгүүлчдэд ярьсан. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Европын аюулгүй байдлын тулгын чулуу нь Умард Атлантын гэрээний 5-р зүйл байлаа.  Францын “Institut Elabe” судалгааны хүрээлэнгийн санал асуулгаар француудын дөрөвний гурав нь АНУ-ыг холбоотон биш гэж үзжээ. 

Францын Ерөнхийлөгч Эмманюэл Макрон Европын холбоонд ногдуулах шинэ татварыг зогсоох шийдвэр гаргасан Вашингтоны алхмыг “эмзэг завсарлага” гээд “90 хоног түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байдлыг бий болгосон. Энэхүү тодорхойгүй байдал нь Атлантын далайг дамнасан бизнесүүдэд эдийн засгийн дарамт учруулж байна” хэмээлээ.  Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард“Трамп эргэн ирсэн нь биднийг зайлшгүй өөрчлөлт хийхэд хүргэлээ” гэжээ. Ерөнхийдөө Брюсселийн бодлого боловсруулагчид дүрэм журмыг өөрчлөх замаар эдийн засгийн шинэчлэл хийхээр санал нэгдэж байгаа бөгөөд сулруулах уу, хялбаршуулах уу гэдэгт санал зөрөлдөөнтэй байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24641/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна 15 цагийн өмнө
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 18 цагийн өмнө
“Ногоон” амьдрал бүтээгчид 18 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 20 цагийн өмнө
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа Өчигдөр
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12