Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил 58 хувьтай байна

unen
2 цагийн өмнө

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 2023 оноос он дамнан хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дууссан. Газар шорооны ажил 80 орчим хувьтай байна. 

Цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсэж байна. Одоогоор авто замын нийт талбай дээр хийгдэх газар чөлөөлөлт дууссан. Харин дам нөлөөлөлд өртөж байгаа буюу хажуу налуу хэсэгт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна” гэлээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний зам болон дугуйн замыг хамтад нь барих юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 4 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 4 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 21 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 22 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 22 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр