Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав

unen
4 цагийн өмнө

Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газраас “Иргэдээ сонсъё”  50 дахь удаагийн уулзалтаа өнөөдөр /2025.04.24/ зохион байгуулав. Энэ удаад Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын Кибер аюулгүй байдал хариуцсан зөвлөх, Аюулгүй байдал судлалын доктор Б.Жавзандорж уулзалтад ирсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсон, шийдвэрлэх боломжийн талаар нээлттэй ярилцлаа.

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав гуай Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төсөл, бүсчилсэн хөгжил болоод Нийслэлийн Засаг даргын явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа ярив.

Гэхдээ гадаадын валюттай харилцах монгол төгрөгийн ханш хэт суларсаар байгаа тул чангалах тухайд анхаарах цаг болсон гэж үзэж буйгаа хэлж байлаа.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэн А.Пүрэвдорж намын ахмад гишүүн бөгөөд төрийн шагнал, орон сууцны дэмжлэгийн талаар харьяа хороо, дүүргийн удирдлагууддаа өмнө нь хандсан байна. Тэрбээр энэ удаад зөвлөхөөр нь дамжуулж намын Ерөнхий Нарийн Бичгийн даргад хүсэлт тавихаар иржээ.

Мөн Баянзүрх дүүргийн ахмад настан Чойням гуай улсад 40 жил ажилласан бөгөөд төрийн одон, шагналын талаарх хүсэлтээ өгсөн юм.

Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох албаны хүмүүс, удирдлагуудад уламжилна гэсэн юм.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-ын гишүүд иргэд, олон нийт, намын гишүүддтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч буй “Иргэдээ сонсъё”  уулзалт тогтмол үргэлжилсээр байна.

 Эх сурвалж: Nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 4 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 5 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 7 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 7 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 7 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21