Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо. 

Тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Олон улсын тусгай олимпын хорооны санаачилгаар “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн эвсэл”-ийг үүсгэн байгуулж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газар энэхүү санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ. Ерөнхий сайд “Дэлхийн тавцанд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, спортоор дамжуулан баяр баясал, эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгож, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлж буй тусгай олимпын хөдөлгөөнийг өрнүүлэгч та бүхэнд онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг саадгүй авах, төрөөс тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамгийн гол нь хандлагаа бүх түвшинд өөрчлөхийн төлөө ажиллаж байна” гэв.

Дэлхийн тусгай олимпын зуны их наадам энэ оны зургадугаар сарын 17-25-нд  ХБНГУ-ын Берлин хотноо болно. Энэ наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улс тус наадамд волейбол, сагсан бөмбөг 3x3, хөлбөмбөг, бадминтон, бочи, жудо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн есөн төрлөөр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв , Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин оролцохоор бэлтгэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хорооноос олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж тус бүр 50 сая төгрөг, МИАТ компани  нислэгийн тийзний 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Зардалд шаардлагатай 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдад амжилт хүсэж,  батламж гардуулав.

Oлон улсын тусгай олимпын хороо дөрвөн жил тутамд зуны болон өвлийн наадам зохион байгуулдаг, манай улс зуны хоёр наадам, өвлийн нэг наадамд 56 тамирчныг амжилттай оролцуулж 50 гаруй медаль авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 16 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 17 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 21 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 21 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 22 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 22 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 22 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22