6.5 хувиар өсөж, инфляц тогтворжих тооцоо гаргажээ


УИХ-ын Төсвийн байнгын хороо ээлжит хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжив. Төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн онд 16.9 хувьд хүрсэн инфляц энэ оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжжээ.    Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс тав дахин өсгөж 19 сая тоннд хүрсэн байна. Монгол Улс анх удаа нүүрсээ биржээр амжилттай, ил тод, нээлттэй арилжаалж уурхайн ам нөхцөлөөр хямд зарж байсан нүүрсийг хил нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгаа юм. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгджээ. Үнийн үр дүнд 2022 оны I улиралд нэг тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны I улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг энэ онд зургаан хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ энэ оны эцэс гэхэд төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байгаа аж. Засгийн газар эдийн засгийг сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататгаж чадвал ирэх онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж инфляц найман хувьд хүрч тогтворжих төлөвлөлт тооцоо хийжээ.  

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 20 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 22 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… Өчигдөр
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… Өчигдөр
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн Өчигдөр
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 2025/04/24
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 2025/04/24
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 2025/04/24
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22