Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийв. Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дахь соёл урлагийн салбарын  зорилт, энэ хүрээнд хийгдэж буй ажлууд,  эдгээр нь нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй хэрхэн уялдаж  байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийгэм, соёлын салбарыг орхигдуулж ирсэн. Энэхүү гажуудсан загварыг өөрчлөхийн тулд сонсох, оролцох, чадавхжих, холбох, нэгдэх зайлшгүй шаардлагатай байна. Салбар бүрийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж, саналыг бодлыг нь сонсож байгаа маань ч үүнтэй холбоотой. Соёлын салбарт бодлогын тасалдал үүссэний үр нөлөөтэй өнөөдөр нүүр тулж байна. Бид анх удаа үндэсний нэгтмэл үнэт зүйлийг нэгдүгээрт дэвшүүлж,  хүний хөгжил, нийгэм, эдийн засаг гэсэн гурван тулгуурт урт хугацааны бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг  тууштай хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. Түүнчлэн салбарынхны оролцоо, санал зөвлөлмж чухал” гэдгийг тэмдэглэв.
Уулзалтад оролцогчид соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд 500 мянган төгрөгийн цалин авч байгааг нэг саяд хүргэх, бусад шатлалын суурь цалинг нэмэгдүүлэх, Соёлын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох заалтыг хэрэгжүүлэх, Хэмнэлтийн тухай хуулиар ном, хэвлэл худалдан авах төсөв хасагдсаны улмаас номын сан, соёлын төвүүд сан хөмрөгийн баяжилт хийхгүй байгаа, ЕБС-ийн номын сангийн орчныг сайжруулах, номын санчдын цалинг нэмэх, соёл урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник хэрэгслээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалингаас авах татвар, шимтгэлийг бууруулах, гэрэлтүүлэгч, мэргэшсэн нарийн мэргэжлийн уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжих, орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдийн жилийн нэмэгдлийг жигд, хүртээмжтэй олгох зэрэг асуудлыг хөндлөө.


 
Мөн Монголын уран зургийн галерейд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар уран зураг сэргээн засах дэлхийн хэмжээний лаборатори байгуулагдсан ч үйл ажиллагааны зардал байхгүй, үнэт бүтээлүүд түрээсийн байранд хадгалагдаж байна гэв.
Манай Засгийн газар Социал Демократ үзэл баримтлалтай Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд
Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийнэ гэж хэллээ.


 
 
 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 16 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 22 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 22 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 22 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 23 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 23 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22