Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлт түүхэн реформ боллоо


Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хурал­даанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар эцэслэв. 

Ингэснээр Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад УИХ-ын гишүү­дийн тоо 126 байх бөгөөд сонгуулийг холимог тогтол­цоогоор явуул­на хэмээн өөрчилж, Үндсэн хуульд тус­галаа. Ингэхдээ мажо­ритараар 78, пропор­ционалаар 48 гишүү­­нийг сонгоно хэмээн хууль­чиллаа. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл УИХ төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно” гэж заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай” 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталсан юм. 

Үүний дагуу эхний хэлэл­цүүлгийн дараагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан, Засгийн газраас өргөн мэдүүл­сэн иргэд сонгогчдод таниулах ажлыг зохион байгуулсан. Анх өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын 152 гишүүнтэй болохоос гадна холимог тогтолцоог 50:50 харьцаатайгаар хуульчлахаар тусгасан юм. Энэ төслийг ард түмэнд танилцуулан гишүүд тойрогтоо ажилласан бөгөөд олон нийтийн зүгээс холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахыг дэмжсэн бол УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь хэт олон байна гэж үзсэн. Үүний дагуу УИХ суудалтай улс төрийн намууд зөвшилцлийн ширээний ард суусан. 

Үндсэн хууль бол зөвшилцлийн бичиг баримт учраас нэгдсэн ойлголцол хамгийн чухал гэж хууль санаачлагчид үзсэн. Ингэснээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоход санал нэгдсэн бөгөөд холимог тогтолцооны харьцааг дахин шинэчилсэн. Үүний дүнд тойргоос сонгогдох гишүүний тоог 78, намын жагсаалтаар сонгогдох тоог 48 байх нь зүйтэй гэж үзсэн юм.

Ийнхүү ард түмний саналыг УИХ-ын гишүүдээр дамжуулан сонсож, УИХ-д суудалтай улс төрийн намууд нэгдсэн ойлголцолд хүрснээр тогтолцооны томоохон өөрчлөлтийг хийлээ.Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Хулгай зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс л эхэлсэн.  Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, төрийн өмчид гар дүрэх, эзэнгүйдүүлэх болсон.  Хийж чаддаг байсан ажлаа чадахаа больсон. Арьс ширээ боловсруулдаг байсан, чадахаа больсон. Ард иргэдээ хоол хүнсээр хангадаг байсан, больсон. 33 жилийн хугацааны хулгай луйвраас салъя, улс төрд хулгай луйврыг байхгүй болгоё. Цоорхойг бүх талаар нь хаая гэдэг үүднээс өнөөдрийн энэ  өөрчлөлтийг  хийж байгаа гэж ойлгож байгаа. Жирийн иргэн зээлээ нэг өдрөөр хоцроовол дансыг нь хаадаг. Хэдэн мянган ам.доллараар хүүхдээ сургасныг тэглүүлж байгааг  ард түмэн жигшиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр цэвэр, хэл аманд орооцолдоогүй хүмүүсийг жагсаалтад оруулдаг байх, нийгмийн төлөөллийг оруулна гэж ард иргэдэд тайлбарлаж байгаа. Хуулийн өөрчлөлтийн үр дүн жилийн дараа гарах байх. Хэрвээ бахь байдгаараа байх юм бол гишүүдийн тоог нэмсний хэрэг гарахгүй шүү” гэдгийг сануулсан. Харин  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улс баян хоосны ялгаагаараа дэлхийг дэлдийлгэж байна. Нийт баялгийн 90 хувь нь хүн амын дөрвөн хувьд ногдож байна. Хөдөлмөрийн насны залуучууд нь  гадаад руу дүрвэж байна. Баялгаараа Монгол Улс дэлхийд аравт ордог хэрнээ ядуурлаараа хамгийн сүүлд ордог. Монгол хүн улсаа хөгжүүлсэнгүй. 1.6 жилийн настай засагтай. Төрөөрөө айл гэр болж тоглодог.  Ерөөсөө  хүн л хулгай хийгээд байна. Төр муу менежер гэдэг, сайн хүн томилох юм бол төр сайн менежер байж чадна. Хулгай хийдэг хүн тавьчихаад төр муу менежер гээд байдаг. Улс төрийн шинэчлэл хийхээр оролдож байна гэж ойлгож байгаа. Улс төрийн шинэчлэлийг эдийн засгийнхтай  давхар хийх ёстой” гэв. Ийнхүү гишүүдийн асуултад хариулах явцад  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд  “Хувь хүний хувьд саналаа хэлэхэд ойрын хугацаанд Үндсэн хуулийг дахин өөрчлөх асуудал яригдахгүй байх. Энэ өөрчлөлтийг хийгээд авбал үр дүнг нь заавал харах ёстой. Ойр, ойрхон өөрчлөөд байх боломжгүй гэж харж байна. Тогтолцооны өөрчлөлт ярихаар тоотой уялдаж таараад байгаа. 2008 оноос эхлээд УИХ дээр ажлын хэсэг гараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох нэмэлт өөрчлөлт хийсээр үлдсэн асуудал энэ байсан учраас өөрчлөөд авах нь зүйтэй гэж үзэн, Засгийн газар төсөл боловсруулж оруулж ирсэн. Энэ өөрчлөлтийг хийснээр аль нэг улс төрийн хүчин хэт давамгай ялалт байгуулах боломж ховор болно. Нэг намын гэхээс илүү шинэ үеийнхний хүсэл эрмэлзлийг тусгасан төсөл боловсруулж оруулж ирсэн гэж ойлгож байна. Намуудын хариуцлага дараагийн шатанд яригдана. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх гол баталгаа нь намуудын төлөвшил, хариуцлага байх болно” гэдгийг  тодотгосон юм. 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Засгийн газраа төлөөлөөд энэхүү хуулийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрмийг өөрчилдөг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараачийн сонгуульд оролцдог болно.  Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Аливаа  хууль УИХ-аас хяналтгүй гардаг нь түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн болох нөхцөл бүрдлээ. УИХ-ын нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагддаг байх реформыг хийлээ. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал байхаа больж байна.  Засгийн газар  өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна. УИХ -ын гишүүдээс маш их эр зориг гарсан, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Өмнө  нь олон удаа яригдсан, шийдэгдэж чадалгүй яриа болон үлдэж байсан асуудлыг та бид шийдлээ.  Парламентын бүрэн эрхийн хугацаанд  хийсэн түүхэн реформ энэ болж үлдэнэ. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн. АН манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. ХҮН-д талархал илэрхийлье. Нийгмийнхээ захиалгыг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн реформ хийгдлээ. Жендэрт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Нийгмийн сигмент рүү хандсан гадаад дахь монголчууд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.  Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр энэ өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэсэн. УИХ-ын дарга  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэдгийг  онцлон тэмдэглэв. Г.Занданшатар даргын хэлснээр Үндсэн хуулийн энэ  удаагийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, Улс төрийн намын, Сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэдгийг дуулгасан.  Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэдгийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс мэдээлсэн юм.  Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнээд, “Ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм”  хэмээн тодотгосон.  УИХ-ын дарга Г.Занданшатар  үгийнхээ төгсгөлд  “Төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой” хэмээн дүгнэв.  


М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 17 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 17 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 17 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 18 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 18 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 18 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22