Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад хүлээж авав


Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулсан Улсын комисс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгаврыг хангасан хэмээн үзэж Улсын комиссын гишүүдийн саналаар ашиглалтад оруулжээ. Ингэснээр манай улс анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 233.6 км төмөр зам болон ачилтын тойрог замтай болж байна. 

Монгол Улсын төр, засгаас хилийн бүх боомтоо авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт тавьж, үүнийг УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад буй. Улмаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг хоёр орны хилийн боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг өнгөрсөн оны хоёрдугаар сард эцэслэн тохиролцсон юм. Энэхүү зөвшилцлийн хүрээнд өнгөрсөн  оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, найман сарын дотор барьж дуусган ашиглалтад оруулсан. 
Мөн оны гуравдугаар сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажлыг дуусгаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхлүүлсэн бол  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг есдүгээр сард ашиглалтад оруулж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсвийг хийсэн юм. Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлж, баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын түүхэн эхлэлийг тавиад байгаа билээ.

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 9 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 11 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 15 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 15 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 16 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 16 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22