МАН бүлэг: Төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

 Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Одоо хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөгөө гарч байна.

 Нэгдүгээрт,  УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаадугаар сарын 23-ны өдрөөс өмнө батлах учиртай. Иймд хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт,  Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад зайлшгүй хэлэлцэх хуулиуд бий. Дээрх хоёр хуулийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг өрнүүлж, батлахаар бүлгийн хурлаар тохирлоо.

 Гуравдугаарт,  Боловсролын багц хуулийн хэлэлцэх эсэхийг нь УИХ хэлэлцэж дэмжсэн ч Засгийн газрын зарим гишүүний зүгээс хэд хэдэн чухал асуудлыг хөндөж, хэлэлцэх эсэхийг хойшлуулсан. Ийм л Боловсролын багц хуулийн төслийг БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн.

 Дөрөвдүгээрт, Нийгэмд хүлээгдэж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой Төсвийн тодотгол хийнэ. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаж батлахаар тогтлоо.

Засгийн газраас лхагва гарагт Төсвийн тодотголыг өргөн барина. Ингэснээр пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Дээрх таван томоохон хуулийн төслүүд нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа тул эхний ээлжинд хэлэлцэхээр тогтлоо.

 Мөн Засгийн газрын зүгээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийг Гэр бүлийн тухай хуультай уялдуулан хэлэлцэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүжилтээр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажил БШУЯ-ны харьяанд  ихээхэн удааширч байгаа учир тус асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллах, эргээд бүлгийн хуралд мэдээллэх чиглэлийг өглөө” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 16 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 17 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 17 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 18 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 18 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 18 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22