Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх ажил үргэлжилж байна


“Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тус тогтоолын дагуу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" (Төрийн ордны зоогийн газар, "Элит" төв, "Горхи" амралт), "Засгийн газрын хэвлэх үйлдвэр"-ийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгах шийдвэр гаргасан. Мөн "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөөд байна.


Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх онд 100 хувь шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, хот тохижилт зэрэг ажлыг хувийн хэвшилд шилжүүлсэн байна.
Хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй гурваас доошгүй жил гэрээ байгуулснаар эдгээр байгууллагын санхүүгийн чадавх, материаллаг бааз, хүний нөөц сайжирна, шинэ технологи, инновац бий болно гэж үзэж буй. Цаашид төр эрхлэх шаардлагагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлж ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөний зарчимд нийцүүлэн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 9 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 11 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 15 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 15 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 16 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 16 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22