Ц.Мөнхзул дэлхийн аварга боллоо


Б.Зул

Египетийн Каир хотноо буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж байна. Дөрвөн жил тутамд болдог тус тэмцээнд Монголын мэргэн буучид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, өндөр амжилт үзүүлэв. 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Э.Даваахүү, Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр нар медалийн тавцанг эзэгнэлээ. 


Тодруулбал, ДАШТ-ий хөтөлбөрт шинээр багтсан том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин цэц мэргэнээ сорьсноос олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Каирт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр буудлагын спортоор алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь мэргэн бууч болж байгаа юм. 


Тэгвэл олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Түүний хувьд эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадсан юм. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа. Монголын мэргэн буучид дэлхийн аваргын сүүлийн өдрүүдэд амжилттай буудсанаар нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай болов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26