Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

unen
14 цагийн өмнө

Тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барих ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, холбоодтой санал солилцох уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж буй. Тухайлбал, өмнө нь нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг үйлдвэр, терминал, тээвэр логистикийн үйл ажиллагаа, хүнс худалдаа үйлчилгээний ААН-үүдтэй тус тус уулзалт зохион байгуулж үйл ажиллагаатай танилцсан. Харин өнөөдөр барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. 

Энэ үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд дагуул хотуудыг байгуулах төсөл багтаж, үүний бэлтгэл ажил эхлээд явж байна. Хүннү хотын хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн нэг нь тээвэр логистикийн төвийг байгуулах юм. Энэ хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ажил сарын өмнөөс эхэлсэн. Иймд шинэ хотын бүтээн байгуулалтад ААН-үүдтэй хамтран барилгын материалын ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Шинэ бүтээн байгуулалтыг төр дангаараа хийх боломжгүй учир төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ хот тосгон, том төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцон ярилцлаа” гэв.

“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй томоохон мега төслүүдийг барилгын материалаар хангах шаардлага гарч байгаа. Эдгээр томоохон томоохон төсөл хөтөлбөрүүдийн барилгын материалд одоо байгаа эрэлт хэрэгцээнээс 2-3 дахин ихэснэ. Иймд барилгын материалынхаа 70 хувийг импортоор хангадаг манай улсын хувьд томоохон төслүүдээ явуулахад тээвэр логистикийн асуудал саатах эрсдэлтэй. Ийм учраас бид нийслэл болон Хүннү хоттойгоо хамтраад барилгын материалын логистикийн төвийг байгуулах асуудлаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Ханган нийлүүлэгчдийн Зөвлөл холбоод хамтран санал бодлоо солилцож, шийдлийг ярилцаж байна” гэлээ. 

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг тус салбарынхан хэлж байлаа. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 11 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 13 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 14 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 14 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 19 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр