ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав


Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган Женевт болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар  тахлын үед авах арга хэмжээний тухай гурван жил хэлэлцсэний эцэст тохиролцлоо.  Уг хэлэлцээрийг 124 орон дэмжсэн байна. ОХУ, Словак, Польш, Израил, Иран, Итали зэрэг 11 улсын төлөөлөгч санал хураалтад оролцохоос түдгэлзжээ. Уг баримт бичиг нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэх, хариу арга хэмжээ авахад тулгарч буй тэгш бус байдлыг арилгах зорилготой. Гишүүн орнууд “Ковид-19” тахлын сургамжийг харгалзан эм, вакцин, эмнэлгийн хэрэгслийг хөгжүүлэх, хуваалцах тогтолцоог бий болгох үүрэг хүлээнэ.  Энэ удаагийн хэлэлцээрийн зорилго нь улс орон, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил болон оролцогч бусад талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс “Дэлхийн Засгийн газрууд тэгш байдал, эрүүл мэндийг дэмжин, улс орон болон дэлхийн хамтын нийгэмлэгийг тахал өвчин үүсгэгч болон вирусийн аюулаас хамгаална” гэжээ. ДЭМБ-д өвчин үүсгэгчтэй тэмцэхийн тулд үйлдвэрлэсэн вакцин, эм, оношилгооны 20 хүртэлх хувийг хангана. Эдгээр нөөцийг нийгмийн эрүүл мэндэд заналхийлж буй аюулын түвшин, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны хэрэгцээ шаардлагаас хамааран улс орнуудад хуваарилах юм. Хэлэлцээрийн явцад чинээлэг болон хөгжиж буй орнуудын дунд санал зөрөлдөөн үүссэн. Түүнчлэн уг баримт бичиг нь гишүүн орнуудын үндэсний бүрэн эрхэд халдаж магадгүй гэх болгоомжлол байсан.  Хэлэлцээрийг соёрхон батлахын тулд улс орнууд 2026 оны тавдугаар сар гэхэд тохиролцох ёстой. Гэрээг 60 улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болно.

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 9 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 11 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 12 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 12 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 17 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр