Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам


Дулаанбаатар аяныг эхлүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдсан.

Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон зээлийг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологиор гэр, орон сууцаа халаах айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг холбогдох банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэх юм.

Нийслэл хотод 200 мянган өрх нүүрс түлдэг.  Агаарын чанарын хуульд заасны дагуу дүүргүүдийн шар болон ногоон бүсчлэлийг тогтоосон. Ногоон бүсчлэлд 101 мянган айл багтаж байгаа бөгөөд энэ бүсэд цаашид хатуу түлш хэрэглэхгүйгээр үе шаттай хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гарсан билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгыг шийдэх талаар санал солилцжээ. Энэ үеэр тэрбээр “Энэ жил ногоон бүсчлэлд хамрагдсан 51 мянган өрхийн сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Уг ажлыг есдүгээр сарын 15-нд гүйцэтгэж дуусна” гэсэн байна.

Гэр сууцаа дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлсэн өрхүүдэд халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд эдгээр айл өрхөд 100 мянган төгрөгийн татаас олгох юм. 

Ингэхдээ иргэд өөрийн амьдарч буй гэр, байшингаа дулаан алдагдалгүй болсон тухайгаа хорооны дарга­даа бүртгүүлснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэ.

Утаагүй бүсэд амьдарч буй 51 мянган өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулна гэдэг тооцоолол гаргасан байна. Ийнхүү нийслэлээс ирэх сард Дулаанбаатар аяныг эхлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. 


Тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин горимд нь шилжүүлэхээр болжээ

 “Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Үүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байна. Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, ядууралд өртдөг. Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгож, зээлийн хүүг бууруулах талаар Монголбанканд хандсан"  гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан  мэдэгдэж байсан юм.

Салбарын сайдын энэ саналыг Монголбанк хүлээн авч хуучин горимд нь шилжүүлэхээр болсон байна. Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг мэдэгдсэн билээ. Тодруулбал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээлд тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн. Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэсэн юм.


10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй

Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ шийдвэр насанд хүрсэн иргэн бүрд хамааралтай. Учир нь, өнөөдөр автомашин бүх нийтийн өдөр тутмын хэрэглээ болоод байна. Тэр дундаа нийслэлчүүд их хотын түгжрэлийг үл харгалзан автомашинтайгаа зорчихыг илүүд үздэг.

Автомашины импорт жилээс жилд өсөн нэмэгдэх нь түгжрэх шалтгаан болж байгаа төдийгүй агаар, орчны бохирдолд нөлөөлдөг учраас холбогдох албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон.

Тодруулбал, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй шийдвэр ирэх сарын 1-нээс албажиж эхэлнэ. Үүнээс гадна импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл нь ашиглаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлагыг тавина.

Нийслэлд өнөөдөр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 74.19 хувь буюу 594 мянган машин 10-аас дээш жил ашигласан байгаа аж. Түүнчлэн 72.84 хувь буюу 584 мянга нь суудлын автомашин байна. Тэгвэл нийт тээврийн хэрэгслийн 69.72 нь баруун талдаа жолооны хүрдтэй.

Н.Энхлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 9 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 11 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 12 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 12 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 17 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр