Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа

unen
11 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд ”Дугуй ширээний бизнес уулзалт” зохион байгуулж байна.

Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцоллоо.

Өндөр аж үйлдвэржсэн, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой 14 мега төслийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйг онцоллоо.

Цаашид Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа.

Мөн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол-Европын холбооны “Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д оролцохыг урилаа.

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжихийг хэллээ.

Хөдөө аж ахуй,  аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт Австри Улс туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцахад бэлэн байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчтэй өсөлт Австрийн илүү олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татаж, гүн гүнзгий, тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцож байна.

Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 11 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 13 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 14 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 14 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 19 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр