21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна

unen
15 цагийн өмнө

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын дунд анх удаа харилцан туршлага солилцох, суралцах арга зүйн “Бүтээмж ба Инновац-UB 2025” нэгдсэн форумыг зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү форумд 21 аймаг, есөн дүүргийн 60 орчим төрийн албан хаагч оролцож байгаа юм. 

Нутгийн захиргааны байгууллагын сайн туршлагыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү болзолт уралдаан хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Тодруулбал, эхний шатанд нийслэл, 21 аймгаас нутгийн захиргааны байгууллагадаа нэвтрүүлсэн тэргүүний арга барилаа тодорхойлон ирүүлээд буй. Харин хоёрдугаар шатны арга хэмжээ тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр улсын хэмжээнд шилдэг, сайн туршлагыг шалгаруулах арга хэмжээнд есөн дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлагыг танилцуулах юм. Ийнхүү нийслэл болон орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

Форумын талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Аймаг, сум, дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой хэдий ч бүх шатны Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд уг форум нь төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой юм” гэв. 

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Хулан “Манай аймгийн хувьд 2021 оноос олон улсад хэрэгждэг оролцоот эпидемиологийн арга, аргачлалыг мал эмнэлгийн салбартаа нэвтрүүлж, нутагшуулсан нь бидний сайн туршлага юм. Энэ нь малчдын оролцоотой малын өвчнийг тандан судлах судалгааны арга аргачлал юм. Энэ хүрээнд малчид руу чиглэсэн судалгаа, тандалтыг хийн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэдгээрээ чухал ач холбогдолтой” гэлээ.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Теле камерын хяналтын дэд төвийн инженер Х.Таравчамба “Уг аяны хүрээнд Баянгол дүүргээс хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүтээн оролцож байна. Уг технологийг зарим хороодод нэвтрүүлсэн. Ингэснээр шатахуун тос, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэж чадсан” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 12 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 14 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 15 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 15 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 19 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 20 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр