Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг боловсруулж, тайлангуудын санал, зөвлөмжүүдийг НҮБ-ын төв байранд танилцууллаа.

Үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) ахалж, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRS), Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) хамтран гүйцэтгэсэн юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Гамшиг, аюул тохиолдсоны дараа бус гамшгийн эрсдэлийг урьдчилан үнэлж, сэргийлэн, бэлтгэл бэлэн байдлыг хангадаг байх шаардлагатай байна. Энэхүү тайлангууд болон санал болгож байгаа зөвлөмжүүд нь уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цаашид Монгол Улсад уур амьсгалын гаралтай ялангуяа зудын гамшгийг даван туулах төлөвлөлт хийхэд ач холбогдлоо үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг шийдвэрлэхэд түншлэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод “Зуд нь уур амьсгалын хямрал аль хэдийн бодит байдал болсны тод илэрхийлэл юм. Гэхдээ энэ нь бас бидэнд төр засаг, түнш байгууллагууд болон ард иргэд тогтвортой хөгжил, хүний аюулгүй байдал гэсэн нийтлэг зорилгуудын дор нэгдэж чадвал ямар их зүйлсийг бүтээж болохыг бас харуулж байна” хэмээсэн юм.

Харин Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Зуд нь зүгээр нэг цаг агаарын үзэгдэл биш. Энэ нь нийгмийн салбар бүрд нөлөөлж буй томоохон хөгжлийн сорилт юм. Зудаас үүдэлтэй хорогдол бүрийн цаана өрхийн амьжиргаа, амьдралын хэв маяг эрсдэлд орж байдаг. Бид өнгөрсөн хойно нь нэгэнт учирсан хохирлыг арилгах чиглэлээр биш, харин даван туулах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны стратеги, олон нийтийн оролцоонд суурилсан шийдлүүдэд хөрөнгө оруулж эхлэх шаардлагатай байна" гэж хэлсэн үгэндээ онцоллоо.

Арга хэмжээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болон мэргэжилтэн, судлаачид оролцож, 2023–2024 оны зудын богино болон урт хугацааны нөлөөллийг хэлэлцэж, Монгол Улсын гамшгийн бэлэн байдал, эрсдэлийг даван туулах чадавхыг улам бэхжүүлэх хамтын ажиллагааны боломж бололцоог судалсан юм.

Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга Ч.Ариунаагаар удирдуулсан хэлэлцүүлэгт УОК-ын нарийн бичгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам,  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ус, уаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Боловсролын ерөнхий газрын төлөөлөл илтгэгчээр оролцож, 2023-2024 оны зудын үед авсан арга хэмжээ, хүндрэл бэрхшээл, цаашид уур амьсгалын гаралтай гамшгийг даван туулах, урт хугацааны тогтвортой байдлыг хангах стратегийн бодлогын арга хэмжээний чиглэлээр санал солилцлоо. 

Зуд нь эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, боловсролын тогтвортой байдалд нөлөөлж, хот суурин газар луу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлээд зогсохгүй, жендэрт суурилсан хүчирхийллийг даамжруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Зудын нөлөөгөөр 2024 оны эхний есөн сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 27 хувиар буурсан байна.

Тайлангуудад  олон талт сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах, малын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах, хөдөө орон нутгийн дэд бүтэц болон уур амьсгалд дасан зохицох арга хэмжээнд зориулсан төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа юм.

Арга хэмжээнд гамшгааас хамгаалах улсын албад, төрийн болон иргэний нийгэм, олон улс, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… Өчигдөр
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Өчигдөр
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… Өчигдөр
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… Өчигдөр
Улаанбаатар 22 хэм дулаан байна Өчигдөр
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26