Дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлдэг Илон Маск Монголын Засгийн газартай хамтран ажиллана


Хүүхдүүдийн  хичээл  тарж,  хаа сайгүй амралт зугаалга, баяр наадмын тухай яриа хөвөрч, зуны зугаатай өдрүүд эхэлснийг сануулж байна. Харин Төрийн ордонд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт томоохон хуулиуд батлагдах өдрөө хүлээж, улстөрчдийн идэвх сэргэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг соёрхон баталгаажууллаа. Одоо Үндсэн хуулийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор нийтэлснээр хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Уг нь  “УИХ 126 гишүүнтэй байхыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа. “Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавина” гэх мэт элдэв таамаг  сошиал орчинд үүсээд байсан. Тэгвэл  энэ цуу ярианд  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэг хатгаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын  нэг танхимтай, 126 гишүүнтэй, хууль тогтоох дээд байгууллагын сонгуулиа холимог тогтолцоогоор явуулдаг байхаар тогтож байна. Мөн УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгодог улс боллоо. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт Монгол Улсад тогтолцооны томоохон шинэчлэл авчирна гэсэн хүлээлт олны дунд байна.

Өнгөрсөн долоо хоногт Орон нутгийн хурлын 2023 оны нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэхийг нь гардууллаа. Энэ удаагийн нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн нэг дүүрэгт явагдана. Нийт 43 мандатын төлөө 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн хороонд  бүртгүүлсэн байна. 

Монгол Улсын хувьд өнгөрсөн долоо хоног дэлхий нийтийн  анхаарлыг татсан онцлог мэдээллээр дүүрэн байлаа.  Энэ оны хоёрдугаар сард “Ротейрс” агентлагаас “Пап лам Франциск Монгол Улсад айлчлах бодолтой байгаагаа  мэдэгдлээ” хэмээн дэлхий дахинд мэдээлсэн. Энэ мэдээллийг бататгаж Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Франциск Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ гэдгийг Ватиканаас албан ёсоор мэдэгдлээ. Ромын пап ламын энэхүү айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж, айлчлалын үеэр Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Сонирхуулж хэлэхэд, дэлхий дээр тэрбум гаруй хүн Христийн католик шашныг шүтдэг юм байна. Пап лам Азийн оронд тэр бүр айлчлал хийгээд байдаггүй учраас түүнтэй уулзах, айлдвар номлолыг нь сонсох гэсэн католик шашинтнууд олон байгаа нь дамжиггүй.

Дэлхий дээр 120 сая тонн газрын ховор элемент бий. Үүний  гурван сая тонн нь Монгол Улсад байгаа. Тиймээс Солонгос, Франц, Японоос  эхлээд олон улс гүрэн Монголыг сонирхож, газрын ховор элементийг ашиглах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Харин  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газрын ховор элементээ үйлдвэрлэлд оруулах, өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн хийж, дэлхийн зах зээл дээр гаргах сонирхолтой байгаагаа илтгэн АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахим уулзалт зохион байгуулсан нь бас л олон улсын анхаарлыг татав.  “Bloomberg” агентлагаас гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 187.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлдэг Илон Масктай ярилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд  “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулах, зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Илон Маскийн үүсгэн байгуулсан "Starlink" компанитай хамтран ажиллаж, дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Илон Масктай хийсэн цахим уулзалтыг олон улсын “Ройтерс” агентлаг мөн онцолжээ.

"Starlink" нь хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд 2022 оны тавдугаар сарын байдлаар тус компани дэлхийн нам тойрог замд 2200 гаруй жижиг хиймэл дагуул байршуулаад байгаа. Одоогоор  32 улсад хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. Ийнхүү Монгол Улсад "Starlink" компанийн салбар байгуулагдаж, Засгийн газар дэмжиж ажиллахаар боллоо. Энэ төслийг хэрэгжүүлснээр сум, баг бүр хиймэл дагуулаар дамжуулан интернетэд холбогдох боломж бүрдэх юм.

Засгийн газар хуралдаж нийгэмд дуулиан шуугиан тариад байгаа Боловсролын зээлийн сангийн талаар хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг то­дорхойлж, олон нийтэд зарла­даг,  дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэж­лээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэж ярилаа.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх Ажын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгов. Мөн аймаг бүрд байдаг төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж нэг компани болгох, тус компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжих шийдвэр гаргасан байна.

Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр “Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д  онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилоод байсан. Тэгвэл онцгой дэглэмийн  хугацааг дуусгавар болгож, бүрэн эрхт төлөөлөгч нарыг эргүүлэн татахаар болжээ. "Шувуу" ажиллагааны хүрээнд албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 127 хүнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 45 хүний хаана байгааг нь тогтоожээ. Мөн 12 хүн хэргээ шийдүүлэхээр сайн дураараа ирээд байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


0
angry
2
care
0
haha
3
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 9 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 11 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 15 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 15 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 16 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 16 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22