Германы Социал Демократ намын дарга Монгол Улсад анх удаагаа айлчлал хийж байна


Монгол Ардын Намын Дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл  Монгол Улсад энэ сарын 8-11ний өдрийг хүртэл айлчлал хийнэ.

Монгол Улсад анх удаагаа айлчлан ирж буй түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар угтан авлаа. 

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл айлчлалын бүрэлдэхүүнд Германы Социал Демократ Намын дэд дарга, Заарланд муж улсын Ерөнхий сайд Анке Рээлингер болон албаны бусад хүмүүс багтаж байна.  

Айлчлалын үеэр Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл нар хоёр намын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна. 160 жилийн түүхтэй Германы Социал Демократ Намын хувьд өмнө нь азийн улс төрийн хүчинтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаагүй бөгөөд анхных нь Монгол Ардын Нам болж байгаа юм.  Мөн үүнээс гадна “Социал демократ үзэл баримтлал 21-р зуунд – Герман, Монголын нийтлэг чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Энэ хэлэлцүүлэгт хоёр намын дарга нар болон хоёр намын гишүүд оролцоно. 

Бундестаг дахь эрх баригч Германы Социал Демократ Нам, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хамтын ажиллагаатай байдаг. Энэ ч утгаар айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзана.  2022 оны 10 дугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал Демократ Намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх манай улсад айлчилж байсан юм

Дашрамд сонирхуулахад ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл  06 дугаар сарын 05-11-ний хооронд азийн гурван улсад айлчилж байгаа юм. Тодруулбал Монгол Улсад хийж буй айлчлалынхаа өмнө БНСУ болон БНХАУ-д айлчлал хийсэн юм. БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзжээ. Уулзалт нь Хятадын Ерөнхий сайд Ли Цяны 06-р сарын 20-ны өдөр ХБНГУ-д хийгдэх айлчлалын өмнө хийгдэх хэд хэдэн том уулзалтын нэг байсан байна. БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа БНСУ-д айлчилсан. БНСУ-ын Үндэсний ассемблэйд зочилж, Герман болон Солонгос хоёр орны цаг уур, эрчим хүчний бодлогын асуудал хөндсөн уулзалтад оролцож санал бодлоо хуваалцжээ. Мөн түүнчлэн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жин Пактай уулзсан байна.



0
angry
2
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 10 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 12 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 15 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 16 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 16 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 16 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 17 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22