Улсын төсөвт нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Өнгөрсөн жилүүдэд, ялангуяа 2022 оны турш гадаад өрийн эрсдэлтэй байдал, төсвийн хүндрэл, богино хугацаанд үүсээд байсан төлбөрийн тэнцлийн сөрөг дарамт гэх мэтээс болж эдийн засгийн баланс алдагдсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас богино хугацаанд эдийн засгаа сэргээх, тогтворжуулах шат дараатай арга хэмжээнүүдийг авсан байна. Ялангуяа экспортын гадаад худалдааг либералчлах, хилийн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайруулахад анхаарчээ. Түүнчлэн Засгийн газраас нүүрс дагасан их хэмжээний далд эдийн засгийг ил болгож, төсвийн хулгай, авлига хээл хахуультай тэмцсэний үр дүнд манай улсын түүхий эдийн экспорт богино хугацаанд амжилттай нэмэгджээ. Үүний үр дүнд 2022 оны төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкан дахь валютын нөөц зэрэг томоохон үзүүлэлтүүд эерэг гарсан. Мөн Монгол Улс гадаад өрөөс хамаарсан дампуурлын эрсдэлээс бүрэн гарсан. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлтүүд хэвээр хадгалагдаж байгаа. Тухайлбал, экспортын гол түүхий эд нүүрсний хувьд тавдугаар сарын байдлаар 24 сая тонныг борлуулаад байгаа юм байна. Улсын хэмжээнд 2023 онд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд эхний зургаан сарын байдлаар үүний 60 гаруй хувийг нь амжилттай экспортолжээ. Үүний үр дүнд төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх, эдийн засаг идэвхжиж сэргэх нааштай үзүүлэлтүүд гарсан гэдгийг Сангийн сайд онцоллоо. Тийм учраас энэ удаагийн төсвийг тодотгох, Төсвийн тухай хуулийн 34.1.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийх боломж гарчээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Нийт нэг их наяд, 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөгийг нь төрийн албан хаагчдын цалинд зарцуулна. Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгийг хүсэлт олгосон хүүхэд бүрт олгох, зургадугаар сарын хугацааны мөнгийг нөхөхөд 167 тэрбумыг зарцуулна. Түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбумын  төгрөгөөс 187 тэрбумыг нийслэлийн төсөвт нэмж тусгаж байна”  гэлээ.
Харин тэтгэврийн нэмэгдэл болон зөрүүгийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Тэтгэврийн зөрүү, итгэлцүүр дээр хүмүүс зөв, буруу ойлголттой байна. 1990 оноос хойш зургаан удаа итгэлцүүрийг шинэчилсэн юм билээ. 2014 оноос хойш Монгол Улсын Засгийн газар итгэлцүүрийг шинэчлэн батлаагүй. Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин хөлсний хэмжээг одоогийн цалин хөлсний түвшинд шилжүүлэх үзүүлэлт. Тэтгэвэрт хамгийн өндөр цалин авсан таван жилээ сонгодог. Тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмээгүйгээс зөрүү үүссэн.  Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай. 161 мянган хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа. Мөн сайн дураар бага хэмжээгээр тэтгэвэр төлж байсан бол бага тогтоогдоно” хэмээн ярилаа.

Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 9 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 11 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 14 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 15 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 15 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 15 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22