МАН-ын Бага хурлын гишүүдийн сургалт үргэлжилж байна


С.АЗ 

МАН-ын Бага хурлын гишүүдийн сургалт үргэлжилж байна. Сургалт энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд нээлтэд МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар оролцож, намын бодлого, шийдвэрийг танилцуулсан юм. Мөн УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн. Харин дараагийн өдрийн сургалтад МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар оролцож, намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой мэдээлэл өгчээ. Түүнчлэн өчигдрийн сургалтаар МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү  мэдээлэл хүргэсэн байна. 
Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч тэдний төлөөлөл  шийдвэр гаргах түвшинд 20 хувьтай байгаа тул эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор МАН, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Манлайлагч-350” хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.  Хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн манлайлагч 350 эмэгтэйг хамруулах бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, жендэрийн үндсэн ойлголт, хүний эрх, социал демократ үзэл санаа, эв санааны нэгдэл, шийдвэр гаргаж, бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 10 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 12 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 16 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 16 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 16 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 16 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 17 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22