Монгол Ардын Нам, Фридрих-Эбертийн сан хамтран улс төрд бэлтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ манлайллын болон нөлөөллийн ур чадварыг нь дэмжих зорилгоор “Эмэгтэй улс төрчдийн сургалт”-ыг зохион байгуулж байна.
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг сургалтад Германы Социал Демократ Намын дэд дарга, Заарланд муж улсын Ерөнхий сайд хатагтай Анке Рээлингер, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцлоо.
Германы Социал Демократ Намын дарга, Бундестагийн гишүүн Ларс Клингвайл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн урилгаар Монгол улсад айлчлал хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна