Эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэл хувь болгох саналыг дэмжлээ


УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байнгын хороонд шилжүүлэв. 

Уг  хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар нам, эвслээс  нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тиймээс өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар хүйсийн квотын асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхын дэмжлэгийг авсан юм. Одоо хүчин төгөлдөр буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квот 20 хувь байгааг өргөн мэдүүлсэн төсөлд 30 хувь болгон оруулж ирсэн бол нэр бүхий гишүүдийн санал болгосноор 40 хувь болгохыг УИХ дэмжив. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өмнө нь ажиллаж байсан Жендэрийн тэгш байдлын лобби бүлгийг сэргээн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулахаар болсон байна. 

Монгол Улс 2005 онд түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх квотыг санаачилж улмаар 30 хувиар Сонгуулийн тухай хуульдаа тусгаж байв. Харин 2007 оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч квотын заалтыг хассан юм. Тухайн үеэс улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсээр иржээ. 2012 онд 20 хувийн квот дэмжигдсэн бөгөөд холимог тогтолцоотой сонгууль зохион байгуулснаар УИХ-д 11 эмэгтэй сонгогдож, түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон байдаг. Харин энэ удаад Сонгуулийн тухай хуулийн 20 хувийн квотыг 40 хувьд хүргэх санал анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ.

 Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 9 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 11 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 14 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 15 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 15 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 16 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22