МАН-ын "Нээлттэй нам" уулзалт, хэлэлцүүлэг Дорнод аймгийн Хэрлэн суманд эхэллээ


Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба ажиллаж байна. Зургадугаар сарын 13-18-ны өдрүүдэд дээрх аймгуудад “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм. Уулзалт хэлэлцүүлгийн өмнө Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүд тухайн орон нутагт амьдарч буй ахмадуудтай уулзсан юм. 

Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Д.Рагчаа, Ц.Цээсүрэн, Д.Энэбиш нарт хүндэтгэл үзүүлж, санал бодлыг сонсохын зэрэгцээ Монгол Ардын Намын бодлого, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа. 

2021 онд нийт тэтгэвэр авагчийн 60 орчим хувь нь доод хэмжээний тэтгэвэр авч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 76 орчим хувь буюу 364 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. 

2023 оны 04 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 481 мянган иргэнд тэтгэвэр олгож байгаа бөгөөд үүнээс 20 мянган иргэн цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байна. Монгол Улсын Засгийн газраас 2022 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт, Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөгт хүргэсэн.

Тэтгэврийн зөрүүг ойртуулах арга хэмжээнд 200.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүний үр дүнд ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүү ойртох юм.

Дээрх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлбэл нийт 394.6 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

Эх сурвалж: Nam.mn


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 5 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 7 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 11 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 11 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 11 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 12 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 12 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22