Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцлээ


УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.13/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ЭМД-ын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн танилцуулгыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал танилцууллаа.  Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаадын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны 1 дүгээр улиралд 7,9 хувиар  өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 дугаар сарын байдлаар 3,8 тэрбум ам.долларт  хүрч сайжраад байна. 

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлэн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах эрх зүйн орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд  тусгалаа.

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх,  нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулж нэмэх, гуравт, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, дөрөвт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын сүлжээг өргөтгөх зэрэг нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгаад байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1,7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2,6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөгдлөө хэмээн танилцуулав.

Түүний дараа Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. Наранчимэг Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын  төслийн талаарх аудитын дүгнэлтийг  танилцууллаа.

 Ингээд Монгол Улсын 2023 онд төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ЭМД-ын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг  хийж,   Инновац цахим бодлогын байнгын хорооноос гаргах санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 3 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 4 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 8 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 8 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 9 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 9 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 9 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22