Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг өнөөдөр /2023.06.13/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Шахин Мустафаевыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг судлалын академитай 2014 онд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв.

Тэрбээр, энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын хэл, соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулан хөгжүүлэх олон талын ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид эл салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс Түрэг угсааны улсуудын байгууллагын нийт гишүүн, ажиглагч орнуудтай найрсаг харилцаатай, хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ нь Олон улсын Түрэг судлалын академитай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал суурь болж байгааг дурдлаа.

Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад Улсын Их Хурлын даргад баяр хүргэж, амжилт хүсээд Олон улсын Түрэг судлалын академийн талаар товч танилцуулав.

Тэрбээр Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг тэмдэглээд, өнгөрсөн жил хоёр академи хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлснийг сонордуулсан юм.

Ноён Шахин Мустафаев энэхүү чуулга уулзалт нь Алтай язгуурын хэл, соёл, түүхийн улбаа нэгтэй улс үндэстнүүдийн соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг онцолсон. Мөн Олон улсын Түрэг судлалын академийн хувьд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэлээ.

Уулзалтын үеэр талууд Олон улсын Түрэг судлалын академид Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хөндөн ярилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 2 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 4 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 8 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 8 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 8 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 9 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 9 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22