Дорнод аймагт "Нээлттэй нам" уулзалт, хэлэлцүүлэг боллоо


Дорнод аймгийн Хэрлэн суманд “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ дахь МАН-ын Бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар оролцлоо. 

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр цар тахлын дараах гадаадын болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын 2050 он хүртэлх урт хугацааны  хөгжлийн бодлого, Хөдөөгийн сэргэлт, Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт гээд олон сэдвээр мэдээлэл өглөө. Дорнод аймаг нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын хамгийн зүүн аймаг. Тэр ч утгаар “Боомтын сэргэлт”-ийн талаарх мэдээлэл өгөгдсөн юм. 

Манай улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь уул уурхайд түшиглэдэг, эрдсийн бүтээгдэхүүн дотроо нүүрсний экспорт 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ ч утгаараа Засгийн газар боомтуудыг цаг алдалгүй төмөр зам, автозам, хурдны замаар холбох ажлуудыг нэн тэргүүнд хийсэн. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн. 

Уулзалт, хэлэлцүүлгийн нэг зорилго нь намын анхан болон дунд шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг цахим бүртгэлийн системийг тогтмол ашиглах нөхцөл, боломжийг сайжруулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх ажлууд хийгдэх юм.   

2017 онд Монгол Ардын Нам 28 дугаар Их хурлаараа "ЦАХИМ НАМ" болох зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд гишүүнчлэлийн бүртгэлийг цахимд шилжүүлэх, намын үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх үйл ажиллагаа эрчимжсэн. Цахим шилжилтийн эхний үе амжилттай хэрэгжсэн бөгөөд 2022 онд “Цахим Нам 2.0” буюу цахим шилжилтийн 2 дугаар үе эхэлсэн юм. Нам болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь иргэдэд учирч байсан олон хүндрэлийг арилгасан юм. Цаасаар дамжсан хүнд суртал үгүй болж, иргэдийн халаасан дахь мөнгө хэмнэгдэх нөхцөл бүрдсэн гэдэгтэй иргэд санал нэг байна. 

2023 оны 04 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 481 мянган иргэнд тэтгэвэр олгож байгаагаас Дорнод аймагт 8.130 өндөр настан амьдарч байна. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэр нэмж буй тухай мэдээлэл ч өгөгдсөн юм. Засгийн газраас тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлсэн. Тэтгэврийн нэмэгдэлд зориулж 394 тэрбум төгрөг зарцуулна. 

Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай, хүн төвтэй улс төрийн хүчин. Энэ ч утгаар намын анхан, дунд шатанд ажиллаж байгаа гишүүдээ чадавхжуулахад онцгойлон анхаардаг юм. Энэ хүрээндээ байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг цахим бүртгэлийн системийг тогтмол ашиглах нөхцөл, боломжийг сайжруулах, намын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, дадлагажуулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх ажлууд энэ үеэр хийгдсэн юм. 

Эх сурвалж: Nam.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 2 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 4 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 8 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 8 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 8 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 9 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 9 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22