ВИДЕО: Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг БЗС-аар дамжуулан зохион байгуулна



Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна. 

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн мэдээллийг нээлттэй, ил тод болгохоор шийдвэрлэжээ.

“Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталсан байна. 
Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан  зохион байгуулж, санхүүжилт олгодог байх зохицуулалтыг бий болгоно. Ингэхдээ суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийн зорилго чиглэл, хамрах хүрээг, шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, сонгон шалгаруулалт хийх, санхүүжилт хийх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл явцад хүний оролцоог бууруулах, автоматжуулах, олгосон тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг  суралцагч болон төгсөгч бүрээр жил бүр үнэлж дүгнэдэг болох, зээлийн эргэн төлөлт хийх, зээлийг хаах нөхцөл, журмыг тодорхой болгохыг  үүрэг болголоо.
Төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн сонгон шалгаруулалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах процессын загварчлал гаргаж танилцуулах, Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, дэмжлэг, зээл, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилт олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох, зээлийн эргэн төлөлт хийх нөхцөл, журмыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг даалгав.

Манай улсад долдугаар сард Эдийн засгийн форум зохион байгуулагдана.  Үүнтэй холбогдуулан БНСУ-ын хөрөнгө оруулагчид болон "Рио тинто" группын ТУЗ-ийн удирдлагууд оролцох яриа хэлэлцээ хийж байгаа аж. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад Засгийн газрын зүгээс анхаарч ажиллаж байгаа юм байна. 

Н.Энх



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 2 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 4 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 8 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 8 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 8 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 9 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 9 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22