Д.Баярцэцэг: Манайх хамгийн олон эмэгтэй ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын дарга, Засаг даргатай аймаг


Төв аймгийн МАН-ын хорооны Улс төрийн ажилтан Д.Баярцэцэгтэй ярилцлаа. 

 -Улс төрийн намуудад, тэр тусмаа дунд, анхан шатны намын байгууллагуудад хүйсийн тэнцвэр барих хандлага ямархуу байдаг вэ. Танай намын хороо энэ тал дээр хэр мэдрэмжтэй ханддаг юм бол?

-Төв аймгийн МАН-ын хороог жендэрийн мэдрэмжтэй гэж дүгнэж болно. Манай намын хорооны үе үеийн даргаар эрэгтэйчүүд ажиллаж байсан ч гурван эмэгтэй дэд дарга алба хашиж байсан. Одоо ч манай 27 сумын намын хорооны долоог нь бүсгүйчүүд удирдаж байна. 2016 оны сонгуульд аймгийн ИТХ-д МАН-аас найман эмэгтэй нэр дэвшиж, зургаан нь, 2020 оны орон нутгийн сонгуульд арван эмэгтэй нэр дэвшиж, найм нь сонгогдсон. 

Аймгийн ИТХ-д эмэгтэй Төлөөлөгчдийн эзлэх хувь 19.5 хувь байсан бол 24.3 хувьд, сумын ИТХ-д эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь 23- 39 хувь болж нэмэгдсэн. Төв аймгийн МАН өнөөдөр улсын хэмжээнд хамгийн олон эмэгтэй ИТХ-ын төлөөлөгчидтэй, хамгийн олон эмэгтэй ИТХ-ын даргатай, хамгийн олон эмэгтэй Засаг даргатай аймаг болж чадсан. Энэ үзүүлэлт манай аймгийн намын хороо жендэрийн асуудалд анхаарал хандуулдаг гэдгийг харуулах байх. 

-Эмэгтэй ИТХ-ын төлөө­лөгч, Засаг дарга нар олон гэхээр тэднийг чиглэсэн, дэмжсэн үйл ажиллагаа цөөнгүй явагддаг байх. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү? 

-Аймгийн намын хороо үргэлж эмэгтэй гишүүдээ дэмжин ажиллаж ирсэн. Намын дэргэдэх СДМЭХ-оор дамжуулан эмэгтэй гишүүд рүү чиглэсэн сургалт, арга хэмжээг байнга зохион байгуулж байдаг. Энэ онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Эмэгтэйчүүдийн дуу хоолой” төслийг хэрэгжүүллээ. Улс төрийн манлайлагч болсон эмэгтэйчүүдээ 27 сумаас сонгон авч, тэдний тухай видео контент, нэвтрүүлэг бэлтгэн аймгийн телевиз болон сошиал сувгаар цуврал болгон цацаж олон нийтэд хүргэж байна. Энэ нэвтрүүлгээрээ эмэгтэйчүүдээ нийгэмд таниулж, шат шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, МАН-тай хамтран зарласан бичил төслийн уралдаанд 21 аймгаас есөн аймгийн төсөл шалгарсны нэг нь манай аймгийн “Эмэгтэйчүүдийн дуу хоолой” төсөл юм. Энэ төслөө бид цааш үргэлжлүүлэн намд болоод салбар салбартаа манлайлан ажилладаг шилдэг эмэгтэйчүүдээ олон нийтэд, нийгэмд сурталчлан ажиллах төлөвлөгөөтэй байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МАН-тай хамтран 21 аймгаас жендэрийн манлайлагч бэлт­гэх сургалт зохион байгуул­сан. Энэ сургалтад миний бие хамрагдаж, Төв аймаг дахь “Жендэрийн манлайлагч”-аар бэлтгэгдсэн. Биднийг одоо 2024 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдээ бэлтгэх, СДМЭХ-ны эмэгтэйчүүдээ идэвхжүүлэх шат дараатай ажил, арга хэмжээ хүлээж байгаа. 

-Сумдыг, сумын намын анхан шатны байгууллагыг эрэмбэлбэл, аль сумын эмэгтэйчүүд бусад сумын бүсгүйчүүдээ манлайлдаг бол?

-Манай аймаг хамгийн олон буюу 27 сумтай. Сум болгонд манлайлагч эмэгтэйчүүд бий. Намын анхан шатны байгууллагын ажлын үр дүн, манлайлал бол намын даргаас гадна дэд дарга нараас ихээхэн хамаардаг. Манай сумдын МАН-ын хорооны дэд дарга нар голдуу эмэгтэйчүүдээс бүрддэг. Нам, төрийн ажлыг хослуулан амжилттай авч яваа эмэгтэй удирдлагатай сум ч хэд хэд байгаа. Тэдгээр манлайлагч бүсгүйчүүд маань намын штабтаа ажиллаж, намын дарга буюу Засаг даргын арын бүх ажил, албыг зохицуулж, улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байдаг. 

Д.Отгон

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/

 


0
angry
3
care
1
haha
9
liked
8
love
0
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 2 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 4 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 8 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 8 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 8 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 9 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 9 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22