УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралд өндөрлөлөө. Тус бүлгийн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бид энэ хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэж батална. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ" хэмээв.
Дараагаар нь Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хуулийн төслийн талаар мэдээллээ. Уг хуулийн төсөлд тэтгэвэр тооцох долоон жилийн хугацааг таван жил болгох заалт иргэдээс ирсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөнтэй тэнцэх даатгалыг сайн дураараа даатгуулагч төлнө гэдсэн заалтыг оруулж, дээд хязгаарыг тогтоосон байна.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна