УИХ-ын дарга Г.Занданшатарт БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирла албан захидал ирүүлжээ


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) дарга Ом Бирлагаас албан захидал ирүүлжээ.

Захидалд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн ард түмэнд зориулан парламентын шинэ ордноо 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр нээснээ мэдэгдэхэд баяртай байна хэмээжээ.


Тус улсын одоогийн парламентын ордон нь 1927 онд баригдсан байна. Үүнээс даруй 100 орчим жилийн дараа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан парламентын шинэ ордныг барьсан гэжээ. Парламентын шинэ ордон нь Энэтхэг Улсын баялаг соёл, өв уламжлалыг илэрхийлсэн өвөрмөц загвартайн зэрэгцээ технологийн дэвшлийг шингээсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, орчин цагийн ногоон барилга байгууламж болсон гэдгийг эрхэмсэг ноён Ом Бирла захидалдаа дурджээ.

Ардчилал бол эртний Энэтхэгийн уламжлалын салшгүй нэг хэсэг гэдгийг тэрбээр албан захидалдаа тодотгоод эл шалтгаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс тусгаар тогтносныхоо дараа парламентын ардчилсан засаглалыг сонгосон талаар дурджээ.  Үүнээс хойших хугацаанд тус улс ардчиллыг бэхжүүлж ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын шинэ ордон нь бүх нийтийн сайн сайхны төлөө зүтгэх ард түмний сонгосон төлөөлөгчдөд урам зориг өгч, цаашид дэлхий даяар парламентын засаглалыг илүү бэхжүүлэх Энэтхэг Улсын хичээл зүтгэлийн чухал илрэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа захидлынхаа төгсгөлд илэрхийлсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 43 минутын өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 4 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 4 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 4 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 5 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 5 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 23 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22