УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар Газрын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өнөөдөр (2023.06.20) Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хөдөө аж ахуйн зориулалт бүхий газар нь манай орны газар ашиглалтын уламжлалтай холбоотойгоор газрын нэгдмэл сангийн дийлэнх хэсгийг эзлэх боловч сүүлийн жилүүдэд гарч буй газар ашиглалтын хэлбэр, зориулалт нэмэгдэх хэрээр бэлчээрийн талбайн хэмжээ буурсаар байна. Хөдөө аж ахуйн зориулалттай 119,254,211 га талбай байгаагаас бэлчээрийн талбай 116,627,574 га (97 хувь), хадлангийн талбай 634,505 га (0,0005 хувь), тариалангийн талбай 1?171?512 га (0,009 хувь), атаршсан газар 238,832 га (0,002 хувь), хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 106,339 га, ашиглалт муутай газар 475,456 га (0,003 хувь) байна.

Газрын нэгдмэл сангийн 2021 оны улсын нэгдсэн тайланд дурдсанаар улсын хэмжээнд 80,033 га талбай бүхий өвөлжөө, хаваржааны газрыг 137,914 иргэн эзэмшиж байна. Тариаланд ашиглаж буй нийт талбайн хөрсний 36.2 хувь нь элсэнцэр, 53 хувь нь хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй байна. Хөнгөн механик бүрэлдэхүүнтэй хөрсөнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхдээ хөрс хамгаалах технологийг иж бүрэн хэрэгжүүлээгүйгээс элэгдэж эвдрэлд тариалангийн газрын хөрсний ялзмаг агуулалт нийтдээ ядуу бөгөөд хөрсний элэгдэл эвдрэлд нэрвэгдсэнээр ялзмаг агуулалтынхаа 7.2-39.4 хувийг алддаг аж.

2002 онд баталсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх заалтаас үзвэл иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0,1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байгаа юм.

Иймд гишүүд Газрын тухай хуульд “иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0.07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.5 га-гаас тус тус илүү байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар газар нутгийн экологийн төлөв байдлын өөрчлөлтөөс шалтгаалж бэлчээрийн болон тариалангийн газрыг ашиглаж ирсэн уламжлалт арга ажиллагаа сэргэж, хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалт, хамгаалалт сайжрах юм. Мөн иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржааны газартаа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих эрх зүйн орчин бүрдэнэ. Хөрсний үржил шимийг нөхөн сэргээх байдал сайжрах, бэлчээрийн доройтол буурах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг төсөл санаачлагч гишүүд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 3 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 21 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 23 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22