ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай уулзлаа


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын стратегийн орд газарт хэсэг бүлэг цөөн хүн, хэдэн компани эрх мэдэл, улс төр, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг тухайн үеийн Засгийн газар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх эрүүгийн хэрэгт нийт дөрвөн их наяд төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Б.Шинэбаатар нарын найман иргэний нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 1,9 тэрбум төгрөгийн хохирлыг тус үйлдвэрээс нэхэмжилсэн байдалтай байна. Эдгээр асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэвээр байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар мэдээллээ. 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан байдаг ч үүргээ биелүүлэлгүй тус үйлдвэрт гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй, төмөр зам, авто зам зэрэг ажлыг төрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн зэрэг асуудал үүссэн учраас төр буцаан авсан. Төр буцаан авснаар,  он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргасан, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан” гэж мэдээллээ. Тус үйлдвэрт ТӨБЗГ-аас явуулсан хяналт шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь 392 тэрбум 86 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж, шүүх хурал нь удаа дараа хойшилсон талаар тус компанийн Бизнес удирдлагын газрын дарга Л.Нямбаяр мэдээллээ. 2011 онд хуурай аргаар цемент үйлдвэрлэхээр төрөөс хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшлийнхнийг оруулсан ч илтэд хууль зөрчин бусдад давуу байдал олгон хувьчлуулсан талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл онцлов.


           

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсан бол эвлэрэхгүй гэдэг байр суурь илэрхийлэв. Монголын ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадахгүй байгааг нарийн судалж, эдгээр компанид үүсээд байгаа маргаантай асуудлуудыг яаралтай шийдвэрлэн, асуудал хаана гацаад байгаа талаар мэдээлэл өгөхийг үүрэг болголоо. Мөн эдгээр үйлдвэрт ажиллаж бодит байдалтай танилцахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: mongolia.gov.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 3 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 21 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 23 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22