Л.Энх-Амгалан: Англи хэлний ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байна


Өнөөдрийн /2023.06.20/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Хуралдааны эхэнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулав.  

Түүний дараа Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал, С.Чинзориг, Т.Доржханд нарын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулга, арга зүйг шинэчлэх, үнэлгээг сайжруулахад ямар өөрчлөлт хийж байгаа талаар, боловсролын салбарт сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, түүнд тавигдах нэмэлт шаардлагууд нь Зөвшөөрлийн тухай хуульд хэр нийцэж байгаа талаар асуусан.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон. Шалгалтын үнэлгээний төвшинд шинэчлэл хийж байна. Тухайлбал, математик нь суурь шалгалт болж цаашид  гүнзгийрүүлэн суралцагчдад үнэлгээ нь өөр байхаар эсвэл дагалдах шалгалт бол бас үнэлгээ өөр байхаар шинэчлэл хийнэ. Мөн тэрбээр XXI зуунд цахим болон англи хэлний ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байна гэв.

 Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсролын салбарын онцлогоос хамаарч, Зөвшөөрлийн тухай хуулиас гадна хариуцлагажуулах, чанаржуулахад анхаарсан шаардлагыг хуульчлан оруулах ёстой гэж үзэж байгаа гэв.

Түүний дараа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Ажлын дэд хэсгээс  зарчмын зөрүүтэй 33 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.  Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хороо хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу хэлэлцлээ.  Ажлын дэд хэсгийн  зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, зүйл бүрийг хэлэлцэж дууслаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар болов.  

Байнгын хорооны хуралдаанд Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан танилцуулсан.

Тэрбээр, энэхүү төсөл нь дөрвөн ээлжээр хэрэгжих бөгөөд 1,2 дугаар  ээлжинд  16 аймгийн 92 суманд хэрэгжиж байна. Нийт 307 объект баригдахаас 183 ашиглалтад орж, 29 нь комисс ажиллахад бэлэн болж, 95 нь угсралтын ажил үргэлжилж байна. Мөн 3 дугаар ээлжинд 17 аймгийн 130 сум, 4 ээлжинд 18 аймгийн 92 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөлд хамрагдана. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 35,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоод байна. Сум бүрт баригдах ариун цэврийн байгууламж бүрийн төсөв өөр өөр байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын дотуур байрын ариун цэврийн байгууламжийн төсөв 267,1 сая төгрөг бол Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийн төсөв 341,7 сая төгрөг байх жишээтэй. Ерөнхийдөө тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны  хүчин чадлаас хамаарч нэг объектын бодит өртөг 160.0-180.0 сая төгрөг болж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ажлын зураггүй атал ажлыг эхлүүлсэн, хөрөнгө, санхүү дутагдах, орон нутгийн газрын харилцаанд асуудал үүсэх, технологийн шийдлийг оновчтой сонгох зэрэгт олон бэрхшээл гарсан ч зовлон тоочиж суух эрхгүй. Ямар ч байсан асуудлын шийдлүүдийг олж, ажиллахыг хичээж байна хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, энэхүү төслийг хэрэгжүүлж буй Ажлын дэд хэсэг хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилж, хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадаж байгаа эсэх талаар лавлав.

Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд 180 гаруй  ариун цэврийн байгууламжийг хүлээж авахад биечлэн очиж, чанар, стандартыг хангуулан биечлэн очиж байгаа талаар танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, зураг төсөлгүй ажил эхлүүлсэн, чанаргүй ариун цэврийн байгууламж барьсан зэрэг  хариуцлага алдсан гүйцэтгэгч компаниуд болон зарим сум орон, нутгийн, сургуулийн удирдлагуудад  хариуцлага тооцох шаардлагатай байна. Энэ талд ямар арга хэмжээ авах талаарх асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, хариуцлага тооцох асуудал хоцроогүй. Захиалагчийн хариуцлагагүй байдлаас гүйцэтгэгчийн алдаа гаргасан бүрт хариуцлага тооцох учиртай.  “Эрдэнэт” үйлдвэрээс өсгөн 100 тэрбум төгрөгийн санхүүжилт бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ хөрөнгөөр 600 орчим объектыг барьж байгуулна. Харин цаашдаа зөв ашиглаад явах сэтгэл, хандлага маш чухал байна. Энэ бол соёлын том хувьсгал, сэтгэлгээний өөрчлөлт юм. Мөн хот, хөдөөгийн сургуулиудын ялгааг арилгахад гарч буй дэвшил  гэв.

Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих 4 шатны төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг сайжруулах шаардлагатай гэдгийг бид ярилцлаа. Байнгын хорооны  гишүүдийн илэрхийлж буй санал, байр суурийг харгалзан Байнгын хорооноос гурван чиглэлийг Ажлын хэсэгт өгч байна. Нэгдүгээрт, төслийн өмнөх шатанд алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох, хоёрдугаарт,  шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхт анхаарал тавих, 160 гаруй сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэх чиглэлийг өгч байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 3 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 21 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 23 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22