Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо


Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.06.20) Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчдын” хөшөөнд цэцэг өргөсний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин уулзалтын эхэнд Монгол, Оросын найрамдал он цагийн шалгуурыг даван туулсныг онцлоод, өдгөө хоёр орны парламентын гишүүд хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй хэмээсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ боломжууд нээгдэж байгаа ч талуудын хооронд олон жил шийдвэрлэж чадаагүй асуудлууд хуримтлагдаж буйг тэмдэглэсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсныг дурдав.

Мөн тус комиссын анхдугаар хуралдаанаар  хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцаж, хоёр орны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналаа илэрхийлснийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдав. Монгол Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сард хуралдуулахаар тохирч, бэлтгэл ажлыг хангахуулахаар хоёр талын холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Уулзалт, хэлэлцээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Тээвэр, тээврийн дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Е.С.Москвичев, Аюулгүй байдал, авилгатай тэмцэх хорооны дарга В.И.Пискарев, Аялал жуулчлал, жуулчлалын дэд бүтцийн хорооны дарга С.А.Тарбаев, Өмч, газар, өмчийн харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга С.Ю.Тен, Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Н.В.Школкина, Төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга М.В.Щапов нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 2 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 21 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 23 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22