Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа


Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2023.06.21/ Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хуралдааныг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар даргалан явуулав.

Дээр дурдсан хуулийн төслүүдийг  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн бөгөөд хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах  үүрэг бүхий Ажлын хэсгийг байнгын хорооны тогтоолоор байгуулсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахлан ажиллаж байгаа юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор нийт 120 хуульд өөрчлөлт оруулахаар байгаа талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор заасан. Гэвч бусад салбарын хуулиудад заасны дагуу “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт байгаа бичгийг тооцож, ойлгож, хэвшиж ирсэн нь мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд хүндрэл үүсгэж, Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах нөхцөл байдалд хүргээд байсан учраас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцуулгадаа онцолсон. 

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 430 гаруй хуулийг судалжээ. Эдгээр хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгаа бөгөөд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байна. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байгаа аж. Иймд хуулиудад заасан “бичгээр” гэснийг “цаасан, эсхүл цахим хэлбэрээр” гэж өөрчилж, хууль хоорондын нийцлийг хангах, ойлголтын зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тиймээс төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийт 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдав.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, хуулийн төслүүдтэй холбоотойгоор санал, дүгнэлтээ хэлж, зарим асуудлаар холбогдох албаныханаас тодруулга мэдээлэл авлаа. Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар үг хэлэв.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн.Энэ бол зөвхөн төрийн үйлчилгээг цахим болгох бус цахим үндэстэн болох эко системийг бүрдүүлэх тухай ярьж буй асуудал юм. Тиймээс банк, санхүүгээс эхлээд хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн байгууллага болон холбоотой бүхий л төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцлоо.

Хоорондоо ярилцаж, дундаасаа нэг шийдэл гаргах нь хамгийн чухал. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд багагүй ахиц дэвшил гарсан. Тухайлбал E-Mongolia цахим системээр 1000 үйлчилгээ авдаг болсон нь нийтдээ 260 mэрбум төгрөг хэмнэлээ гэдэг судалгаа байдаг гэж онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардахгүй гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан. Үүнийг өнөөдөр 120 хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаагаараа хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж тодотгов. Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт гарсан саналуудыг нэгтгэж дэд ажлын хэсэг хуулийн төслүүдэд тусгахын төлөө ажиллах болно гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 3 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 21 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 23 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22