Л.Энх-Амгалан: Банкны барьцаанд байгаа объектуудыг сургуулийн зориулалтаар ашиглана



Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийв.  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Нийслэлд гурван ээлжээр суралцах эрсдэл үүсээд буй нөхцөл байдалд дунд болон урт хугацааны шийдлийг хэлэлцлээ. 2022-2023 оны хичээлийн жилд 859 сургуульд 746 мянган сурагч суралцсан. Үүнээс улсын хэмжээнд 6 сургуульд 3 ээлжээр 1451 гаруй сурагч хичээллэсэн. Одоо шинээр баригдаж буй 18 барилга удааширсан сургуулийн 11310 гаруй хүүхэд 20 түрээсийн байранд суралцаж байна.

Жил бүр 70 мянга гаруй 6 настан шинээр элсэн ороход 12-р ангийн 35 мянган хүүхэд төгсдөг ба хүүхдийн тоо, ачаалал 35 мянгаар нэмэгддэг тул гурван ээлжид орох эрсдэл үүсдэг. Жилд шинээр 20 сургууль ашиглалтад ороход шинэ хүүхдүүдийн 40 хувийг л хангахаар байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33314 сурагч, 17 аймгийн 34 сургуульд  4379 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн тул зургаан шийдлийг гаргалаа.

  1. Сургуулиудад шинээр өргөтгөл хийх, барилгын ажлыг эрчимжүүлэх
  2. Банкны барьцаанд байгаа хураагдсан барилга, объектуудыг сургуулийн зориулалттай ашиглах
  3. Хамран сургах тойргийг шинэчлэх, нэг ангид 45-аас дээшгүй сурагчтай байх
  4. Их дээд сургуулиудын харьяаны ахлах сургуулийн бүтцийг өөрчлөх
  5. Боловсролын салбарт цахим платформыг ашиглана
  6. Ирэх жил нэмж 200 туслах багш, нийт 424 багшийг ажиллуулна.

2023-2026 онд 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадвал гурван ээлжээр хичээллэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн мэдээлэв.

 


2
angry
0
care
1
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 3 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 21 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 23 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22