Ц.Жадамбаа: Эм савладаг стандартыг нэвтрүүлж, эмийн эмчилгээг үр дүнд хүргэнэ


Иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой шинэ шийдэл, арга барилыг эм зүйн салбарт нэвтрүүлэх том зорилго өвөртлөн ажиллаж буй “ШинэСэгэМед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаатай ярилцлаа. 

-Та бүхэн таван жилийн ойгоо ямар ажилт бүтээлээр угтах гэж байна вэ?
-Бид таван жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөг хүртэл эрүүл мэндийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. БНСУ-аас эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолж, эмийн сангуудад нийлүүлэх, борлуулах ажлыг гүйцэтгэдэг. Товчхондоо, эм ханган нийлүүлдэг гэсэн үг. 
Монгол Улсад эмийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой. Тиймээс эрүүл мэндийн байгууллага ялангуяа эм ханган нийлүүлэх төвүүд энэхүү тэмдэглэлт баярыг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн таван жилийн ойгоо угтаж тодорхой хэмжээний зорилтот ажлуудаа хийж гүйцэтгэнэ. Тухайлбал, бидний хамгийн том зорилт бол дэлхийд чанар, үр дүнгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн топ эмүүдийг зах зээлд нийлүүлэх явдал юм. Энэ зорилтынхоо хүрээнд хэрэгцээ шаардлагатай байгаа, томоохон нэг эмийг оруулж ирэх эрхээ  саяхан авсан. Удахгүй олон нийтэд зарлана.  Энэ бол таван жилийнхээ ойгоор хэрэглэгчдэдээ барьж буй бидний бэлэг.  Ер нь эм зүйн салбарт ажиллаж буй ханган нийлүүлдэг компаниудын гол нэрийн хуудас бол хамгийн чанартай бүтээгдэхүүнийг давуу эрхтэйгээр зах зээлд нийлүүлэх байдаг. 


-Танай компани хамгийн анх ямар бүтээгдэхүүн оруулж ирж зах зээлд нийлүүлж байв. Тухайн бүтээгдэхүүн олон нийтийн хэрэглээ болж чадсан уу? 
-БНСУ-ын зах зээлд 1992 оноос борлуулагдаж буй топ бүтээгдэхүүн болох элэг хамгаалж, хор тайлах үйлчилгээтэй кондишн /condition/-ийг хамгийн анх оруулж ирж, өдгөө хүмүүс хэрэглэж хэвшээд байна. Олон нийт уухын өмнө, уусны дараа нэгийг гэдгээр нь сайн мэддэг. Гэхдээ хүн зөвхөн архинд бус олон төрлийн зүйлд хорддог шүү дээ. Тиймээс бүх төрлийн хор тайлж, элэг хамгаалах үйлчилгээтэй байгалийн гаралтай энэхүү бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж хэвших нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Тухайн бүтээгдэхүүнд кальци, магни, кали, төмөр зэрэг хүний биед шаардлагатай эрдэс бодисоор баялаг бадамлянхуан үрийн нунтаг агуулсан байдаг. Нийт таван төрөл байдгаас ногоон, хар, ягаан гэсэн гурван өнгийн төрлийг зах зээлд нийлүүлж байна. Энэ жил дөрөв дэх төрлийг нь оруулж ирэх бэлтгэл ажлыг хангаж байна.

  
-Элэг хамгаалж, хор тайлах кондишнээс өөр ямар онцлох бүтээгдэхүүн байдаг вэ? 
-Олон нийтийн хэрэглээ болсон үр дүнтэй, онцлох олон бүтээгдэхүүн бий. Тухайлбал, элэгний ягаан. Энэхүү бүтээгдэхүүнийг элэгний өвчин, хавдартай, хүнд хүчир ажил хийдэг, уур бухимдал, стресстэй хүмүүст зөвлөдөг. Бид үүнийг зах зээлд нэвтрүүлээд гурван жил болж байгаа учраас хэрэглээний түвшинд хүрчихсэн. Үр дүн сайтай тул хэрэглэгчид нэлээд ам сайтай байдаг. Эмч нар ч хүмүүст зөвлөдөг болсон байна. Бас нэг онцлох бүтээгдэхүүн бол хүүхэд багачуудын маань дуртай киноны баатруудын зурагтай, чихэр орлох хүүхдийн витаминууд.  


-Таван жилийн ойдоо зориулж шинээр оруулж ирэхээр төлөв­лөсөн бүтээгдэхүүн бий юү? 
-Бид энэ жил зүрх судасны өвчин эмгэгийн үед ууж хэрэглэдэг тадалафил гэдэг бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Зах зээлд нийлүүлээд гурван сар болсон ч эрэлт байгаа. Ирэх сараас хоёр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. Нэг нь, сахарын өвчтэй хүмүүст зориулсан тусгай найрлагатай ус. Сүүлийн жилүүдэд хүмүүс сахарын өвчнөөр өвдөх тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс тухайн усыг өдөр тутам хэрэглэхэд сахарын хэмжээгээ тогтмол хянах, цаашлаад бууруулах боломжтой усыг тун удахгүй худалдаанд гаргана. Хоёр дахь нь, тулай өвчний үед хэрэглэх бүтээгдэхүүн. Бид судалгаа хийж, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж байж бүтээгдэхүүнээ сонгож, оруулж ирдэг. Ингэхдээ чанар, үр дүн болон үнийн хувьд нэлээд ач холбогдол өгдөг. Өвчтөн, хэрэглэгчдэд эдийн засгийн дарамт учруулахгүй, хамгийн боломжит бага үнэтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажилладаг. 


-Та бүхэн ямар шаардлагад үндэслэн импортлогч газраараа БНСУ-ыг сонгосон бэ? 
-Бидний гол зарчим бодлого бол Монгол Улсынхаа иргэдэд чанартай, үр дүнтэй эмийг бэлтгэн нийлүүлэх, борлуулах юм. Үүнд үндэслэж бид БНСУ-ыг сонгосон. Сүүлийн үед ДЭМБ-аас өвчтөнийг мэс заслын бус, эмээр эмчлэх арга барил, шийдлийг нэвтрүүлэх зэргээр маш олон шинэчлэл хийж, бусад улс оронд уриалж байна. Энэхүү бодлого зарчмыг БНСУ-ын Засгийн газар эрүүл мэндийн салбартаа түлхүү баримталдаг. Энэ нь тухайн улсыг сонгох нэг дэх шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь БНСУ эм зүйн салбартаа томоохон өөрчлөлт шинэчлэлт, инновацыг хийж буйгаараа олон улсад үнэлэгдэж байна. Товчхондоо, БНСУ-ын эм үр дүн, чанараараа дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн. Ялангуяа Азийн улс орнууд дунд тэргүүлэх байр суурь эзэлдэг тул Өмнөд Солонгос улсын эм, эмнэлгийн хэрэгслийг түлхүү оруулж ирдэг. 


-Танай компани импортолсон эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэргийг хэчнээн эмийн санд нийлүүлдэг вэ? 
-Манай компани улсын хэмжээнд 2000 орчим эмийн сантай хамтарч ажиллахаас  гадна “Шинэ фарм” эмийн сангаараа худалдан борлуулдаг. Бид өнгөрсөн хугацаанд ихэвчлэн биологийн идэвхт бүтээгдэхүүн импортолж байсан бол энэ жилээс эхлэн антибиотик, зүрх судасны чиглэлийн эм оруулж ирж байна. Сүүлд хожуу эхлүүлсэн ч нэлээд үр дүнтэй явж байна. Түүнчлэн ходоодны өвчлөлд уудаг, дэлхийд тэргүүлж буй эмийг оруулж ирэх эрхийг саяхан авсан. 


-Иргэд, олон нийт эмийн сангууд эмийг өндөр үнээр худалдан борлуулдаг тухай шүүмжилдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 
-Салбар бүрд л тулгамдсан асуудал бий. Манай салбарт шүүмжлэл дагуулдаг эмийн аюулгүй байдал, үнийн асуудал нь зөвхөн импортлогч компани, ханган нийлүүлэх төвөөс бус олон талын хамааралтай байдаг. Эрүүл мэнд, эм зүйн салбарын үйл ажиллагаа хүний эрүүл мэнд, амь настай холбооотой байдаг учраас бүх зүйл нь маш нарийн зохицуулалт, хяналттай явдаг.  Аль улсаас ямар эмийг хэдэн төгрөгөөр оруулж ирж, хэдэн хувь нэмж, зах зээлд нийлүүлж байна вэ гэдгийг салбар яам, агентлагууд тогтмол хянаж шалгадаг. Гаднаас оруулж ирэхээс эхлээд хугацаа нь дуусаж, устгалд оруулах хүртэл холбогдох шат шатны байгууллагууд хатуу хяналт тавьдаг. Хүссэн эмээ оруулж ирж, хүссэн үнээрээ зарж борлуулна гэсэн ойлголт байхгүй. Нэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгүүлэхэд маш олон шат дамжлага, хяналт дамждаг тул дунджаар 3-6 сар зарцуулдаг. Эмийн бизнес хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой тул ийм хэмжээний олон шат дамжлага, хяналт шалгалт, нарийн зохицуулалт байх нь ч зөв. Албан ёсоор эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулж буй компаниуд өндөр хариуцлага үүрч явдаг.  
Бидний баримталдаг зарчим бол дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг хамгийн боломжит үнээр зах зээлд нийлүүлэх. Гэхдээ эмийн үнэ зөвхөн биднээс хамаардаггүй, бусад хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Тухайлбал, нэг эм, бүтээгдэхүүний орц найрлагад дэлхийд ховордсон, өндөр үнэтэй ургамал эсвэл бодис орсон тохиолдолд тогтоосон үнэд нь өөрчлөлт, зохицуулалт хийх ямар ч боломжгүй. Харин эмийн сангууд нийтлэг худалдаалдаг эмийг газар, тэнгэр шиг ялгаатай үнээр зарж байгаа тохиолдолд шүүмжлэх, холбогдох газарт нь хандаж хяналт шалгалт хийлгэж болно.


-Эрүүл мэнд, ялангуяа эм зүйн салбарт ажиллахад ямар саад бэрхшээлтэй нүүр тулдаг вэ?  
-Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс ганзагаар биологийн идэвхт бүтээгдэхүүнийг оруулан ирж, цахимаар сурталчилж, худалдан борлуулж буйд санаа зовдог. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, ямар ч баталгаагүй тухайн бүтээгдэхүүнийг хэн нэгэн авч хэрэглээд эрүүл мэнд, эдийн засаг, цаашлаад амь насаараа хохирвол яах вэ. Ийм асуудал ч гардаг. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг хүний ашиг харсан хариуцлагагүй үйлдлээс болж эрүүл мэнд, эм зүйн салбар шүүмжлэлд өртдөг. Үүнд холбогдох газрууд нь хяналт тавьдаг ч бүрэн зохицуулж, шийдвэрлэж чадахгүй л байна. Монгол Улсад эмийг сурталчлах хуулиар хориотой. Харин биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хуулийн хүрээнд сурталчлах боломжтой. Гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг ямар үг үсэг ашиглаж, ямар нэршлээр, хэдий хугацаанд сурталчлах вэ гэдгийг тодорхой болгож байж албан ёсны зөвшөөрөл авч, таниулах сурталчилгаа хийдэг. 


-Та цаашдын зорилго зорилтоосоо хуваалцаж болох уу? 
-Бидний эхний зорилго бол эм зүйн салбартаа тэргүүлэгч болох. Мөн ДЭМБ-аас барьж буй бодлого буюу эмээр эмчлэх арга барил, эмчилгээг нэвтрүүлж хэвшүүлэхийг зорьж байна. Ингэхийн тулд эхний ээлжид өөрийн эмийн сандаа эм савлагааны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өвдсөн хүнд тухайн өвчнөөс нь шалтгаалаад хэд хэдэн төрлийн эм бичиж өгдөг ч зарим хүн “Хэзээ, яаж, алийг нь уух билээ” гээд будилдаг тал бий. Зарим нь эмээ уух ёстой хоногоо дуустал уудаггүй. Эхний хэд хоног тууштай ууж байгаад өвдөлт нь намдчихаар уухаа больчихдог. Энэ нь өвчин бүрэн гүйцэд эдгэрэхгүй байх, эмийн хяналтгүй замбараагүй хэрэглээг бий болгох зэрэг том эрсдэл дагуулдаг. Айл бүрд ууж байгаад орхисон төрөл бүрийн эм байдаг шүү дээ. Түүнийг нь бага насны хүүхдүүд авч уух, эсвэл “Би энэ эмийг ууж байсан юм. Одоо чи уучих” гэх мэтээр бусдад дамжуулах жишээтэй. Харин энэ бүх асуудлыг БНСУ шийдчихсэн, сайн туршлагатай. Тодруулбал, тухайн хүний уух эмийг өглөө, өдөр, орой гээд ангилж ялгаад савлаж өгдөг. Ингэхдээ яг заасан хоногт нь тааруулж өгдөг. 15 хоног уух ёстой бол тийм л хугацааны эм өгнө. Илүү өгөхгүй. Энэ бол тухайн улсын эмээр эмчлэх зорилт үр дүнтэй байгаагийн гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, олон улсын эм савлагааны стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлж чадсан. Бүх эмийн сан нь эм савлагааны машинтай байдаг. Тиймээс бид энэ сайн жишиг, стандартыг эмийн сандаа нэвтрүүлж, эм савладаг машинтай болох зорилтын төлөө ажиллаж байна. 
Одоогоор эм савлагааны машинаа оруулж ирэх албан ёсны эрхээ авсан. Энэ зорилт маань жижиг мэт харагдах боловч тухайн хүний өвчнийг бүрэн эдгээх, эмийн зөв зохистой хэрэглээг бий болгох, цаашлаад эдийн засагт хэмнэлттэй гээд олон давуу тал, ач холбогдолтой. Тиймээс бид энэхүү зорилгодоо хүрч, хэвшүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. 

 Нэрийн хуудас 
Вэбсайт: 

www.shinsegae-med.mn

Фэйсбүүк хаяг: 
ShinsegaeMed Mongolia
Утас:7727-0707

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж, 
БЭРИШ ЦЕНТР 4 давхар

Цахим шуудан: 
shinsegaemed@gmail.com

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/


0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22