Монголын биатлончдын дараагийн зогсоол Эстони улс


Польш улсад биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай тамирчдаас Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч, үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр буудлагаа 100 хувь гүйцэтгэж гарааныхаа тамирчдаа тэргүүлэх боломжтой болжээ. Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулсан бөгөөд гүйцэтгэлээ төгс хийж Европын багш дасгалжуулагчдыг алмайруулсан байна. Энэ нь түүний багш, дасгалжуулагч А.Поповтой холбоотой. Дэлхийн шилдэг тамирчдын нэг байсан тэрбээр өдгөө өөрийн залгамж үеэ бэлдэж байна. Э.Энхсайханы хувьд багштайгаа  газар орны нөхцөлд дасах сургуулилалт хийж, эх орондоо шигшээ багийн дасгалжуулагчдынхаа удирдлагад тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байгаа юм. Тэрбээр мөн эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд оролцож нэг сум алдаж 22 дугаар байрт орсон байна. Энэ төрөлд хурд хүчээ сорьсон Монголын тамирчдаас спортын мастер Ж.Гантулга гурван сум алдаж 63 дугаар байр, Б.Сүхбат хоёр сум алдаж 78 дугаар байр, Б.Тэмүүжин дөрвөн сум алдаж 107 дугаар байр, эмэгтэй 7.5 км-ын уралдаанд Х.Эрдэнэтунгалаг 85 дугаар байр тус тус эзэлсэн байна. Олон улсын хэмжээний мастер Э.Энхсайхан онооны нийлбэр дүн буюу 179 оноогоор 12-т эрэмбэлэгджээ. Тэмцээний дараа тэрбээр “2026 оны өвлийн олимпод оролцох нь миний гол зорилго. Тиймээс 2024, 2025 он миний хувьд хамгийн хичээх ёстой жил” хэмээн хэлжээ. 
 Ийнхүү Польш улсад болсон биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн манай улсын баг тамирчдын хувьд 40 улсын багаас багийн дүнгээр 1181 оноогоор 16 дугаар байрт бичигдэж байна. Одоо тэднийг энэ сарын 23-наас ирэх сарын 2-ны хооронд Эстони улсад болох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа юм.


 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2025/04/25
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 2025/04/25
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 2025/04/25
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 2025/04/25
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 2025/04/25
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 2025/04/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 2025/04/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2025/04/25
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 2025/04/24
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 2025/04/24
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 2025/04/24
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 2025/04/24
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 2025/04/24
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22