Нийтийн аж ахуйн салбарын ахмадуудыг хүлээн авч уулзлаа

unen
13 цагийн өмнө

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын гавьяатууд, Төв аймгийн үйлдвэрлэлийн хоршоодын холбооны ахмадын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, тус салбарын түүхт 91 жилийн ойн мэндийг хүргэж, талархлаа илэрхийлэв.

Мөн ахмадуудын мэдлэг туршлага, ур чадварыг залуу ажилтнуудад өвлүүлэн сургах, нийтийн аж ахуйн салбарын боловсон хүчний залгамж халааг бүрдүүлэх асуудал тулгамдаж байгааг онцлоод, энэ чиглэлд санаачлагатай хамтран ажиллахыг ахмадуудаас хүслээ.

Ахмадууд үйлдвэрлэлийн хоршоолол, ахуй үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойн хүрээнд 11-р сарын 11-ний өдөр “Ахмад ажилтнуудын үйлдвэрлэлийн үзэсгэлэн”, салбарын түүхэн замналыг харуулсан “Гэрэл зургийн үзэсгэлэн” баярын нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болсноо танилцуулж, сайдад урилга гардууллаа. Ахмадууд өөрсдийн санаачлагаар ийнхүү нэгдэж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг сайдын хувьд дэмжиж буйгаа илэрхийлэн, ахмадуудад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.

Эх сурвалж: БХБЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26