Япон улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө түргэтгэлээ


Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг түргэтгэхийг үүрэг болгожээ.  Хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрын санал авах шаардлагатай. Өөрийгөө хамгаалах хүчний тухай заалт, онц байдлын тухай заалтыг Үндсэн хуульд ард түмний зөвшилцлөөр тусгах нь чухал болохыг Фүмио Кишида тодотгожээ. Либерал ардчилсан нам Үндсэн хуулийн есдүгээр зүйлд Өөрийгөө хамгаалах хүчин байх тухай нэмэлт өөрчлөлтийг  дэмжсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд баталсан Үндсэн хуульд Япон улс дайнаас татгалзаж, гаднын халдлагад зөвхөн батлан хамгаалах зорилгоор хүч хэрэглэх боломжийг тусгасан байдаг тул зэвсэгт хүчнийг Өөрийгөө хамгаалах хүчин гэж нэрлэдэг. Нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар энэ нь Үндсэн хуулийн энхтайвны тухай заалттай зөрчилдөж байгаа. Япон улс өөрийн арми болон дайныг олон улсын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон эзэмшихээс татгалздаг. Түүнчлэн онц байдлын үед Засгийн газрын эрх мэдлийг өргөтгөх, парламентын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгах, үнэ төлбөргүй боловсрол олгох зэрэг төслийг хэлэлцэж байна. Энэ тухай “Иргэдийнхээ амь насыг хамгаалах төрийн үүрэг бол хамгийн чухал үүрэг бөгөөд үүнийг Үндсэн хуульд тодорхой тусгах ёстой” гэж “Киодо” агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26