Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна



50 гаруй жил бүтээл туурвисан зураач С.Рэнцэн агсны гэгээн үйлсийг мөнхөлсөн “Амьдралын хүрд “ тосон зургийн үзэсгэлэнг 2024.10.30-ны өдрөөс ирэх 11.14-нийг дуустал олон түмний хүртээл болгох нь. 

Түүнтэй эн зэрэгцэх байгалийн этюд зурах зураач үгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. “Тугалууд”, “Сүхбаатар хот”, “Халуун сэтгэл, “Ар тайгын бэл”, “Хярааны гол”, “Дулаан хаан”, “Говь гурван сайхан”, “Алтайн хүрэн хайрхан”, “Хар алт”, “Сүүж хайрхан” зэрэг бүтээлүүд нь алтан медаль, оны шилдэг бүтээл шагналуудыг хүртэж байв. 1975 онд Москва хотноо зохиогдсон уран зургийн симпозиумд оролцон, Москва, Киев, Архангельск хотуудаар аялж, 150 гаруй судалбар зураг зуржээ.

Тэрээр дүрслэх урлаг, соёлын салбар дахь байгууллагуудад өндөр албан тушаал хашиж яваад амьдралынхаа сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлч болсон. С.Рэнцэн агсны арга барил, бүтээлийнх нь давтагдашгүй шинж чанарыг “Мастер барилт”-тай нь холбоотой гэж үздэг аж. Дотор сэтгэл, оюундаа тооцоолчихоод зотон дээр гаргаж тавьдаг мастер барилтаас дахин давтагдашгүй өнгө төрхтэй, реалист дүрслэлүүд бидэнд үлдсэн нь дамжиггүй. Улаанбаатар хотноо дөрвөн удаа , Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. 

Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар бүтсэн үнэт өвөөс Дүрслэх урлагийн музейд 40, МУЭ-ийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь хадгалагдаж байна. Тэрээр 1931 онд Архангай аймгийн Булган сумын нутагт Бор толгой гэдэг газар төрж, 2007 онд насан эцэслэжээ. С.Рэнцэн агсны бүтээлүүдийн үэзсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. НЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн соёл урлагийн газрын ивээл дор уг үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26